COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авна

2018 оны 6 сарын 20

Arslan.mn

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.

Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж, эмгэнэл илэрхийллээ.

Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд салбарын сайдын зүгээс үүрэг даалгавар өгч, яамны ажлын хэсэг тухайн өдөр хуралдаж, 79-р сургууль дээр ажилласан байна. Мөн хариуцлагын асуудлаар эргэж мэдээлэл өгнө, цаашид сургуулийн хүүхдийн тоглож наадах орчинд аюулгүй байдал хангах ажлыг төрийн байгууллагууд шат шатандаа арга хэмжээ авч ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58721
0 эможи

keyboard_arrow_up