COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томиллоо

2018 оны 6 сарын 13

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

Төрийн албанд 17 жил ажилласан байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58443
0 эможи

Зочин
2018-06-13 16:43
Сонгон шалгаруулалтаар уралдаж түрүүлээд дарга болбол өөрөө нэр хүндтэй, төр нэр хүндтэй
keyboard_arrow_up