COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: 2017 оны үйл ажиллагааны дүнгээр тэргүүлсэн яам, аймагт шагнал гардууллаа

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

 

Монгол Улсын Засгийн газар 2017 үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын ажлыг дүгнэжээ.

Өндөр үнэлгээ авсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус бүрт 10 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шилдэг яам, аймгийн удирдлагуудад шагнал гардуулж баяр хүргэж үг хэлэхдээ,

- Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн хангалтгүй үнэлгээ авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэлээ.

Засгийн газар 2017 онд эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа.

2018, 2019 он бол их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж айл өрхийн амьдралд үр  өгөөжийг нь хүргэх нь гол зорилго болж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Шилдэг яам, аймгийн шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
57660
2 эможи

Иргэн
2018-05-29 09:44
Нийслэл жилийн жилд энэ шагналыг авдаг тэглээ гээд авлига, албан тушаалтнууд нь ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь ерөнхий сайдын уриа болсон популизмтай тохирч байна.
keyboard_arrow_up