COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар боллоо

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэрх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газар шуурхай арга хэмжээ авч Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлсэн гурван асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт, Төрийн өмчийг хувьчлах 2018-2020 оны үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэхдээ хувьчлалыг Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримтална. Нээлттэй шударга өрсөлдөөний зарчмаар хувьчилна. МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессийн гэрээ байгуулах шийдлийг гаргалаа. Төмөр замын асуудал одоо хүртэл гацаатай байна. Тавантолгойн нүүрсийг төмөр замаар л олон улсын зах зээлд гаргана. Тавантолгой-Зүүнбаянг холбох концессийг ТЭЗҮ-тэй компани шууд хийх боломжтой. Төмөр замууд баригдаж байж Тавантолгой илүү үр дүнтэй компани болж иргэдийн 1072 хувьцаа амилах боломж бүрдэнэ 

Гуравдугаарт, Монголын эдийн засгийн чуулганаар хэлэцүүлсэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа. Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтаа дунд хугацаанд төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яамны саналыг авч, эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлж баталж байгаа. Хөтөлбөр 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаатай батлагдсан" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57645
0 эможи

keyboard_arrow_up