COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Газар тариалангийн бүс нутгаар долоон аймгийн 60 сумын 113 багийг тогтоолоо

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Булган, Архангай аймгийн 60 сумын 113 багийг Газар тариалангийн бүс нутгаар албан ёсоор тогтоож, зарлалаа. Арав гаруй жил судалсан асуудал ийн шийдэгдэж, тогтоол батлагдсанаар дээрх бүс нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар тариалангийн талбай, хөрсийг хамгаалах үндэс бүрдэж байна.

1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад мал бүхий иргэд шилжин суурьших болсон нь хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ аймаг 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ. Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Тухайлбал, 2010 онд Ургамал газар тариалан, шинжилгээний дүнгээр ялзмагийн агуулалт 40.5-71.8 хувиар буурч, 0.7-4.2 хувь болж, ялзмагийн үеийн зузаан 15-21 см-ээр багасч, тариалангийн хөрсний 61.4 хувь нь хүчтэй, 64.9 хувь нь дунд зэргийг элэгдэлд орсон нь хөрсний үржил шим алдагдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Arslan.mn

Үүнээс гадна зөвхөн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд 2017 оны байдлаар үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд мал орж сүйтгэлээ гэсэн 60 гаруй дуудлага хүлээн авсан байна. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн хоорондын зөрчил, маргааны улмаас газар тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох зохицуулалт хийх шаардлага байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт, манай орны нийгмийн хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил зэрэгтэй уялдуулан эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах замаар импортыг орлох, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа.

Иймээс газар тариалангийн бүс нутаг дахь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашлаад малын үүлдэр угсааг сайжруулан малаас өгөх ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс Газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох зайлшгүй шаардлага үүсээд байсан юм. Энэхүү шаардлагыг үндэслэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮЯ-наас судлан боловсруулсан саналыг хэлэлцэн, Газар тариалангийн бүсийг тогтоох тогтоолыг Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57339
0 эможи

keyboard_arrow_up