COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.

Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57337
1 эможи

ЧАЦГА ЦАЙРАЙТ
2018-05-17 12:09
МАНЬ МЭТИЙН ЧАЦГА ЦАРАЙЛСАН ЮМНҮҮДЭД ОЛДОГҮЙ БАЙХӨӨ
Anhbayar sh
2018-05-17 02:20
Gol n gazraa haanaas yj awah we naad umchlvvlne gd bga chne dundaj orlogot hvmvvst vilchleh ymuuu todorhoi medeelel ogdog site bnuuu
yana
2018-05-16 23:32
0.7 goo awch chadxgui b
keyboard_arrow_up