COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ: 2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авна

2018 оны 4 сарын 06

Arslan.mn

Энэ онд авто замын барилгын ажил гүйцэтгэх ААН-үүдийн төлөөлөлтэй Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд өнөөдөр уулзлаа.

Авто замын чанарыг сайжруулах, гэрээний хариуцлага болон хяналтыг нэмэгдүүлэх, замын ажлыг стандарт горимын дагуу гүйцэтгэх, цаг хугацаанд нь багтааж ажлаа хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

2018 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр нийт 9 чиглэлийн 556.2 км авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй зам барилгын ажил 85 хувьтай, гадаадын зээр тусламжаар хэрэгжиж буй ажил 40 хувьтай, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ "2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн. Уг замын ажлыг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэтгэх бөгөөд улсаас 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

2018-2019 оны зам барилгын томоохон ажлуудыг гүйцэтгэвэл 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад байсан аймаг, орон нутгийг нийслэл хоттой холбох зорилт маань биеллээ олно” гэв. Мөн тус яамнаас энэ онд орон нутагт шинээр хийгдэх зам барилгын ажлуудыг танилцуулсан юм.

2018 онд шинээр эхлэх ажлууд:

Улсын төсвөөр: Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөлтгөл, шинэчлэлтийн ажил, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай замын ажил

Гадаадын зээл тусламжаар: Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил, Баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай зам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн замаас Мөст сум чиглэлийн 20.3 км кам

Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр: Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн 4 замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.

Уулзалтын үеэр ААН-үүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55777
0 эможи
keyboard_arrow_up