COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан сайд БНХАУ-ын Элчин сайдад бараалхжээ

2018 оны 3 сарын 20

Х.Баделхан сайд БНХАУ-ын Элчин сайдад "бараалхжээ"

Барилга, хот байгуулалтын сайдын Х.Баделхан өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминтай уулзжээ. Хамгийн сонирхолтой нь, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-ын Элчин сайдын яамны байранд биечлэн очиж уулзсан байх юм. Монгол Улсад суугаа Элчин сайдууд манай сайд нартай уулзахдаа өөрөө тухайн яаманд нь ирж уулздаг. Гэвч Х.Баделхан сайд өөрөө гүйж очоод уулзсан нь анхаарал татаж байна.

Дипломат харилцаанд биеийн хэл гэж маш том ойлголт бий. Уулзалт эхлээд гар барих төдий л уулзаж буй хүнээ хэрхэн үнэлж байгаагаа биеэрээ илэрхийлж болдог. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өөрөө БНХАУ-ын Элчин сайд дээр очиж уулзсан нь тухайн хүнийг ямар их хүндэтгэж, өөрийнхөө болон улсынхаа үнэлэмжийг бууруулж байгаагийн илэрхийлэл. Нөгөөтэйгүүр энэ нь улстөрчийнхөө хувьд мэдрэмжгүй алхам болжээ. Монголчууд Хятад гэхээр таагүй ханддаг нь нууц биш. Тиймээс өөрөө явж очоод БНХАУ-ын Элчин сайдтай уулзана гэдэг шүүмжлэлийн бай болно л гэсэн үг.

Дээрээс нь уулзаад ярьсан зүйл нь Монгол Улсыг БНХАУ-ын өмнө хөөрхийлөлтэй харагдуулж байна. Тодруулбал, тус уулзалтаар БНХАУ-ын Засгийн газраас олгох буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцжээ. БНХАУ-ын Засгийн газраас олгохоор болсон нэг тэрбум ам.долларын 300 саяыг нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барьж байгуулахад зарцуулахаар болсон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 9-12-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд энэхүү айлчлалын үеэр уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаагаа Х.Баделхан сайд Элчин сайдад уламжилжээ. Зээл авах тухай асуудлаа ярих гэж Элчин сайдад нь очиж "бараалхаад" л, Монгол төрийн сайд ямар жижигхэн харагдаж байна аа. Ядаж байхад авах зээлээрээ хийх бүтээн байгуулалт нь үйлдвэр биш цэвэрлэх байгууламжаа шинэчилж Улаанбаатар хотыг өмхий үнэрээс салгах шүү.

Х.Баделхан сайд БНХАУ-ын Элчин сайдад "бараалхжээ"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55104
1 эможи
Баделхан
БХБЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up