COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрчим хүчний салбарын өөрчлөлт шинэчлэлт, Хөгжлийн чиг хандлага” сэдэвт сургалт боллоо

2018 оны 3 сарын 13

Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Сургалт үйлдвэрлэлийн төвөөс салбарын инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, сургалтын шинэ дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх, шинэ техник технологитой танилцуулах байдлаар “Эрчим хүчний салбарын өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн чиг хандлага” сэдэвт  сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад эрчим хүчний салбарын 19 байгууллагын 50 гаруй инженер техникийн ажилтан, мастерууд хамрагдсан бөгөөд инженер техникийн ажилтан, мастеруудад шинэлэг мэдээлэл өгөх, бататгах, шинэ техник технологитой танилцуулахаар салбарын нэр хүнд бүхий удирдлага, доктор, зөвлөх инженер, инженер техникийн ажилтнууд удирдан Эрчим хүчний хууль, эрх зүйн орчин, зохицуулалт, Эрчим хүчний хэмнэлтийн хууль, хуулийн хэрэгжилт, салбарын горим төлөвлөлт, системийн хүчдэлийн тохируулга, хөгжлийн бодлого, чиг хандлага, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, цахилгаан түгээх болон дулааны цахилгаан станцад хэрэгжсэн төслүүд, түүний үр ашгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Сургалтанд хамрагдсан инженер техникийн ажилтан, мастерууд болон салбарын нэр хүнд бүхий удирдах ажилтнууд энэхүү сургалт нь цагаа олсон, мэдээлэл сайтай сургалт болж байна хэмээн дүгнэсэн бол тус сургалтанд ажиллагсдынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, хөгжүүлэх, шинэлэг мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд анхаарч өөрийн байгууллагын инженер техникийн ажилтан, мастеруудыг олноор нь хамруулсан Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ХК, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК зэрэг компаниуд байлаа.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчний салбар байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологитой, хөрөнгө оруулалтын таатай орчинтой, санхүү эдийн засгийн өндөр чадавхитай, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний өндөр стандарттай салбар болон хөгжихөд энэ салбарт ажиллаж буй ажилтнуудын мэдлэг, чадавхи, туршлага хамгийн чухал хөдөлгөгч хүч болно гэж тодорхойлсон тул Сургалт үйлдвэрлэлийн төвөөс инженер техникийн ажилтан, мастеруудын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, түүний бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд шинэ мэдээ, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй сонсож, мэдэх нь нэн чухал гэж үзэн тус сургалтыг зохион байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54826
0 эможи
keyboard_arrow_up