COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

2018 оны 2 сарын 16

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Ц.Гэрлээ нь “Mongolian Step” соёл урлагийн агентлагыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үүсгэн байгуулан ажиллаж байна. Энэхүү агентлаг нь монгол ардын уламжлалт соёл, урлагийг сурталчлах тэр дундаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Ц.Гэрлээ нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монгол, Германы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53949
0 эможи
keyboard_arrow_up