COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэндчилгээ дэвшүүллээ

2018 оны 2 сарын 15

Arslan.mn

 Монгол Улсын ард иргэд ээ

Та бүхэнд Барилга, Хот Байгуулалтын Яамны өмнөөс болон хувиасаа билгийн тооллын 17 дугаар жарны айлчлан ирж буй “Тийн унлжлагат” хэмээх шороон нохой жилийн мэндийг хүргэе.

Хөгжсөн, аз жаргалтай улс орон байна гэдгийг би айл бүрийн, хүн бүрийн аз жаргал, амьдрал ахуйн ая тухтай байдал, итгэл дүүрэн инээмсэглэл гэж ойлгодог. Эрүүл аюулгүй орчин, дулаан орон байрандаа хэн бүхэн аз жаргалтай, зовлон гачигдалгүй амьдрах нь улс орны гэгээлэг ирээдүйг бий болгох амин чухал зүйл төдийгүй үүнийг бүтээх нь төрийн гол үүрэг мөн билээ.

Барилга, хот байгуулалын яам улс орны эдийн засгийн ямар ч нөхцөлд барилга, бүтээн байгуулалтын салбар хөгжлийн зүтгүүр нь байж, эдийн засгийг сэргээх гол хүчин байсаар ирсэн. Бид улиран одож буй Тахиа жилдээ ард иргэд рүүгээ чиглэсэн дорвитой шийдвэрүүдийг гаргаж, үүнтэй холбогдуулан олон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн гэдгээ дуулгахад таатай байна.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах, хуучин байгууламжийн лагийн үнэрийг дарах асуудлыг Ерөнхий сайд, засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж гүйцэтгэхээр болж санхүү, хөрөнгө мөнгө шийдэгдсэн.

Мөн иргэдийг ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айлуудад дэд бүтцийн хөгжлийг ойртуулж, инженерийн шугам сүлжээг барьж байгуулахаар болоод байна.

Түүнчлэн иргэдийн аж амьдралд хамгийн хүндээр тулгарч буй орон сууцны зээл, хөнгөлөлт, хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцлийг сайжруулах, Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, зээлийн хүүг 7-8 хувь болгох, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас газраа чөлөөлсөн иргэдийг түр байрлуулах 1008 айлын орон сууц барих хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр болсон.

Монголчууд бид үндэснийхээ уламжлалт баяраараа ахмад, өвгөдөө хүндэлж, сайн цагийг билэгшээж, өнгөрсөн түүхээ дурсан санаж, үр хүүхэддээ өвлүүлж, хавар цагийг ирж буй цаг, хамаг зүйлс арвижиж, үйлс бүхэн өдөө байна хэмээн билэгшээж ирсэн өнө их түүх соёлтой ард түмэн билээ.

Сайн цаг ойрхон ирж,
Саар бүхэн хойно үлдэнэ
Хаврын нар биднийг ээж
Хамтын ирээдүй өөдлөн дэвжинэ.

Монголынхоо ард түмэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн минь энх амгалан, түвшин амгалан сайхан шинэлээрэй.

УИХ-ЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53939
0 эможи
keyboard_arrow_up