COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БХБЯ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2018 оны 2 сарын 13

XVII-р жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд үе үеийн ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахмадуудад хандан хэлэхдээ “Сар шинийн босгон дээр та бүхнийгээ хүлээн авч уулзаж байгаад туйлын их баяртай байна. Салбарын яамны зүгээс өнгөрсөн шинэ жилийн үеэр ч ахмадуудаа хүлээн авч уулзан, санал шүүмжлэл магтаалыг нь сонсох сайхан завшаан тохиосон билээ. Энэ жил төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлэх болсонтой холбогдуулан ажил их байна. Түрээсийн орон сууцны асуудал хүнд байгаа ч гэлээ олон улсын төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан ажил албаа урашлуулахаар зэхэж байна. Мөн Сангийн яамтай зөвшилцөн ипотекийн зээлийн журамд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахаар санал оруулаад байна. Барилга, хот байгуулалтын яамны харъяа шинжлэх ухааны хүрээлэнг сэргээн байгуулж, салбарын судалгаа, шинжилгээний ажилд та бүхнийхээ санал, бодлыг авч байхаар шийдсэн байгаа. Ингээд та бүхэндээ ирж буй “Тийн унжлагат” шороон нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсч, урт насалж, удаан жаргахыг ерөөе. Та бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй, салбарынхаа яамаар үргэлж зочилж байгаарай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53822
0 эможи
keyboard_arrow_up