COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хамтарсан ажлын хэсэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа

2018 оны 2 сарын 05

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа дээрх уурхайнуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, үүсээд байгаа бэрхшээлтэй танилцсан. Мөн найдвартай ажиллахад шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж нэгдсэн санал дүгнэлтийг Монгол Улсын Засгийн Газарт оруулан шийдвэрлэхээр боллоо. 

Багануурын хүрэн нүүрсний уурхай нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 хувийг дангаараа хангаж байна. Тэгвэл “Шивээ-Овоо” ХК нүүрсний ууурхайн нь төвийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53401
0 эможи
keyboard_arrow_up