COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жанжин Д.Сүхбаатарын ач зээ нийлсэн 300 гаруй хүн байна

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Д.Сүхбаатар жанжны түүх, Монгол Улсын түүх юм. Идэр залуу насандаа нөхөдтөйгөө эр зориг гарган тусгаар тогтнолоо авч үлдэх их үйлийг бүтээсэн тэдний баатарлаг үйлсийн тухай “Долоон бурхан харвадаггүй” гэдэг уран сайхны түүхэн кино ч бий.  Хувьсгал хийж, тусгаар улсаа зарлан тунхагласан тэдний тухай бид түүхийн хуудас, ном зохиолоос  мэдэж ирсэн билээ.
Өнөөдрийн бидний энх тунх амьдарч буй Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа өргөж, нэр төртөй, хилтэй, хуультай улс орон бий болгож өгсөн өвөг эцэгт тань талархаж байна.  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдийн гэр бүл үр хүүхдүүдэд  тань аз, жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе" гэв.

Arslan.mn

Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа Ерөнхий сайдад талархал илэрхийлээд "Засгийн газрын тэргүүн нь биднийг хүлээж авч уулзаж байгаа нь Монголчуудын өв соёлын илэрхийлэл. Төрөө дээдлэх том хүмүүжил юм. Ерөнхий сайд та Засгийн газрын тэргүүний хувьд, МАН-ын даргын хувьд Тусгаар тогтносон улсаа нэр хүндтэй авч явах их үүрэг хүлээж байна. Харин иргэд бидний хувьд иргэн бүр иргэнийхээ үүргийг дор бүрнээ иргэн шиг биелүүлж чадвал том гавьяа юм. Миний өвөг эцгийн алтан амиа өргөж хамгаалсан энэ улсыг Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар авч явах үүргээ нэр төртөй биелүүлж чадна гэдэгт тань эргэлзэхгүй байна" гэлээ.

Жанжин Д.Сүхбаатарын ач зээ нийлсэн 300 гаруй хүн байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь 88 хүрч байгаа ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53315
0 эможи
keyboard_arrow_up