COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан боллоо

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

Өчигдөр буюу 2018 оны 01 сарын 15-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар “Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч /Төрийн нарийн бичгийн дарга/-ийн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Засгийн газрын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан”, Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслүүдийн зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Arslan.mn

Мөн “Эрдэнэт хотын бохир ус, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ, дотоод аудитын тайлан”, “Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч /Төрийн орон сууцны корпораци/-ийн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан” зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлж, яамны болон харъяа байгууллага, газар, хэлтсийн төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээнд тодорхой тусган, хэрэгжилтийг хангаж, дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга болон харъяа байгууллага, газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52408
0 эможи
keyboard_arrow_up