COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ыг зорилоо

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тус улсыг зорилоо. Уг албан ёсны айлчлалын үеэр БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, улмаар улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох аж.

Мөн хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, тус улсад оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах болно. 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52308
0 эможи
keyboard_arrow_up