COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Даланзадгад хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны нээлтэнд оролцлоо.

Arslan.mn

Ёслолын ажиллагааны нээлтэнд сайд Х.Баделхан хэлсэн үгэндээ " Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт туссан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд, гүйцэтгэж эхлээд байна.

Эдгээрийн нэг болох Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн хүрээнд Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлэн нээлтээ хийж байгаад баяртай байна.

Төслийн нийт санхүүжилт 21.17 сая ам.доллар бөгөөд үүний 8 хувийг Монгол улсын Засгийн газар, 92 хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Цэвэрлэх байгууламжийн төслийн зорилго нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх юм.

Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг зэрэг төслийн хотуудад хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд барина.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд өгөн, амжилттай ашиглалтанд оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох юм.

Өнөөдөр 4 аймагт баригдах цэвэрлэх байгууламжийн анхны гэрээ байгуулагдаж Өмнөговь аймгийн Даланзадгад хотын цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх гэж байна.

Төслөөр сонгон шалгаруулалт зарлаж, үндэсний компаниудын түншлэл болох “Эн Эй Би” ХХК, “Эс Энд Эй Трейд” ХХК, “Сан” ХХК, “Байгууламж” ХХК-иуд шалгараад байна. Гэрээт ажлын өртөг нь 8.5 тэрбум төгрөг.

Гэрээ байгуулж байгаа эдгээр компаниудад ажлаа цаг хугацаанд нь, чанартай сайн гүйцэтгэж, амжилттай ажиллуулан ашиглалтанд хүлээлгэн өгөхийг хүсч байна" хэмээлээ.

Arslan.mn

Уг төсөл хэрэгжиж эхэлснээр цэвэрлэх байгууламжийн ус цэвэрлэгээний чанар, аюулгүй байдлын үзүүлэлт стандартын шаардлага хангагдаж, хөрс, агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс бүрэн ангижирах, цэвэршүүлсэн усны үзүүлэлт MNS4943-2015 стандартын шаардлагад бүрэн нийцэх зэрэг олон ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51862
0 эможи
keyboard_arrow_up