COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Чехэд ажиллагсад давхар даатгал төлөлгүй тэтгэвэр авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна

2018 оны 1 сарын 04

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ.

Хэлэлцээрт гарын үсэг зурвал иргэд хоёр оронд давхар нийгмийн даатгалд хамрагдахгүй болж, тэтгэвэрт гарсан үедээ шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ авах боломжтой болох юм байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 7400 орчим иргэн БНЧУ-д ажиллаж, амьдарч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51857
1 эможи
keyboard_arrow_up