COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас ХХААХҮЯ-нд зөвлөмж хүргүүллээ

2017 оны 12 сарын 11

Зураг

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлж байна. Тэгвэл өнөөдөр АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг ХХААХҮ-ийн яаманд ажиллав.

АТГ-ын ажлын хэсгийнхэн  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ТЗУГ-ын дарга Д.Энхбат нарт авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүлээлгэн өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ.  Мөн үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг  2017 онд илэрсэн зөрчил,дутагдлыг арилгуулж, 2018 онд яамныхаа үйл ажиллагаанд АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллана хэмээв.

ХХААХҮ-ийн яаманд хүргүүлсэн АТГ-ын зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе. 

  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүйгээр томилох, томилсны дараа хянуулдаг зөрчлийг таслан зогсоох, илт ашиг сонирхлын зөрчилтэй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй этгээдэд давуу эрх олгох, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалтны томиллогоо хийхгүй байх,

 

  • Төрийн мэргэшсэн албан хаагчдыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, удирдах албан тушаалд томилохдоо мерит зарчмыг удирдлага болгох, албан тушаалаас чөлөөлөхтэй холбогдуулах төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх
  • Төрийн захиргааны албан тушаалын орон тоон дээр гэрээ байгуулан иргэнийг авч ажлуулж байгаа явдлыг таслан зогсоох, мөн төрийн албан хаагчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн албанд томилохгүй байх, шинээр болон дэвшүүлэн томилохдоо мерит зарчмыг удирдлага болгон ажиллах
  • Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг дэмжиж ажиллах
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл сонгон шалгаруулалтыг тодорхой болгож, хурлын тэмдэглэлд төслийн шалгарсан шалтгаан, шалгарч чадаагүй үндэслэлийн талаар тодорхой тусгах
  • Давхар ажил эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, гарсан зөрчлийг арилгах, албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн судалгаа гаргаж, энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил үүргийг гүйцэтгүүлэх
  • Төрийн Нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/32 дугаар тушаалаар зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох шийдвэрийг хүчингүй болгож, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахгүй байх,
  • Салбарын үйл ажиллагаа зохицуулах шаардлагатай дүрэм, журам, эрх зүйн актыг нэн даруй батлан гаргах, эрх зүйн орчныг сайжруулах гэсэн зөвлөмжийг ХХААХҮ-ийн яаманд өгсөн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50967
0 эможи
keyboard_arrow_up