COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд Монголдоо хяналтанд орох боломжтой боллоо

2017 оны 12 сарын 07

 

БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой боллоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Солонгос  улсын  Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр энэ талаар ярилцаж, шийдвэрлэсэн юм. Эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болно. 

Нэг иргэн гадаадад улсад мэс засал хийлгэхэд багадаа 2-3 удаа тухайн улс руу явж мэс заслын дараах хяналтад орж, эмчилгээ хийлгэдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болдгоос гадна цаг хугацаа алддаг байна. Тэгвэл тун удахгүй тус улсыг зорьж, эмчилгээ хийлгэcэн иргэд эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох юм. Ингэснээр тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой болно. Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу солонгос руу эмчилгээнд хамрагдсан 115 иргэн байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50792
0 эможи
keyboard_arrow_up