COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО : У.Хүрэлсүх : Утаанаас хамгаалахын тулд маск зүү

2017 оны 12 сарын 01

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 30-ий орой Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдол, утаа ихтэй цэгүүдэд холбогдох албаны төлөөллүүдийн хамт ажиллалаа. Бүрэлдэхүүнд Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл,  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн засаг дарга С.Батболд, "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ болон бусад холбогдох албаны төлөөллүүд ажиллалаа. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдолын мониторинг хийдэг 11 харуулын алба байдаг аж. Агаарын бохирдолын 80 хувийг гэр хорооллоос ялгарч буй утаа эзэлдэг байна. 

Arslan.mn

Утаа ихтэй цэгүүдээр явах үеэрээ Ерөнхий сайд У. Хүрэлсүх " Улаанбаатар хотын 220,000 айл гэрээ сайн дулаалж чадвал утаа 50 хувиар буурч чадна. Монгол Улсын Засгийн газраас энэ жил төвлөрсөн эрчим хүчинд холбоход 23 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна. Мөн 20,000 гаруй айлыг эрчим хүчээр холбох ажлыг хийнэ. Утаанаасаа салахын тулд нийслэл мөн тодорхой төсөв тавьсан боловч бид утаанаасаа тийм амархан салж чадахгүй. Шийдвэрлэх асуудал их байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд. Төрөөс нэгэн зэрэг санхүүжилт гаргаад бүх гэр хорооллыг барилгажуулж, дэд бүтцэд холбож чадахгүй байна. Тиймээс бид сервис центрүүдийг байгуулья гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гэр хорооллын айлуудыг дулаан, цэвэр бохир усаар хангах дэд бүтцийн төв юм. Мөн манай ард иргэд гэр бүл үр хүүхдээ хорт утаанаас хамгаалахын тулд маск зүүх хэрэгтэй. Маск зүүснээр хорт утаанаас 70-90 хувь хүртэл хамгаална. Судалгаагаар нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт хичнээн хэмжээний агаар цэвэршүүлэгч хэрэгтэй байгааг, хичнээн хэмжээний санхүүжилт хэрэгтэйг тооцож гаргана. Ипотекийн зээлийн хувьд 2018 онд 120 тэрбумыг төсөвлөсөн байгаа. Тиймээс цаашид тодорхой хэмжээнд үргэлжлээд явна. " хэмээлээ. 

Энэ жил агаарын бохирдолтой тэмцэхэд БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
7
50515
17 эможи
keyboard_arrow_up