COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Нидерландын хооронд консулын асуудлаар анх удаа тусгайлан зөвлөлдсөн уулзалт боллоо

2017 оны 11 сарын 16

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт Гааг хотноо 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болов.

Related image

Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Элчин сайд О.Оч болон албаны бусад хүмүүс, Нидерландын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Жан Виллем Беаужеан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд талууд уулзалтын үеэр харилцан мэдээлэл солилцож, хоёр талын консулын харилцааг хөгжүүлэх, хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар талаар санал солилцов. 

Энэ удаагийн уулзалт нь Монгол, Нидерландын ГХЯ хооронд консулын асуудлаар анх удаа тусгайлан зөвлөлдсөн уулзалт болсноороо онцлог байсан бөгөөд цаашид консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцсон болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49782
0 эможи
keyboard_arrow_up