COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар томилогдлоо

2017 оны 10 сарын 18

Image result for занданшатар

ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт аууж хариулт авахын зэрэгцээ саналаа хэлсэн юм. 

Т.Аюурсайхан: Төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр хяналтаа сайжруулах, хариуцлагыг шаардах ёстой. Засгийн газрын уялдаагаа сайн хангаж ажиллаарай.

Д.Тогтохсүрэн: Орон нутгийн хөгжлийн асуудлыг анхаарч ажиллаарай. Орон нутгийн хөгжлийн санг нэмэгдүүлэх, боловсон хүчний томилгоог хэвтээ чиглэлд оруулах, Байгаль орчин, газар эдэлбэр, уул уурхайн лицензийн асуудалд онцгой анхаараарай гэлээ.

Г.Занданшатар: Эрдэнэтийн хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах болно. Засгийн газар бол хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Давхар дээлийг би Давхар ачаа гэж үзэж байна.

Дэлхий нийтийн жишгээс гажуудаагүй гэдгийг олон улсын жишээнээс харж болно. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэх нь бидний шалгуур гэж үзэж байна. Төрийн албанд мэргэшсэн ажилтнуудаа бид хайрлах учиртай. Нас гэдэг гол үзүүлэлтээс илүү ажлаа хийж чаддаг, мэргэшсэн байх шаардлагыг тавих ёстой. Төрийн алба тогтвортой мэргэшсэн байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүд саналаа хэлж дууссаны дараа Г.Заншатарыг ЗГХЭГ-ын даргаар томилуулах эсэхээр санал хураахад УИХ-ын гишүүдийн 59 нь буюу 88,1 хувь нь дэмжиж, 8 гишүүн буюу 11,9 хувь нь татгалзсанаар ЗГХЭГ-ын даргаар томилуулахыг дэмжлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан 15 цаг хүртэл түр завсарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48266
0 эможи
keyboard_arrow_up