УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа эхэллээ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа эхэллээ

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-наас буюу өнөөдрөөс эхлүүлж байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ есдүгээр сарын 1-ний дотор тодруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630199
0 эможи

keyboard_arrow_up