У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтий аймагт НӨХӨН СОНГУУЛЬ болно У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтий аймагт НӨХӨН СОНГУУЛЬ болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтий аймагт НӨХӨН СОНГУУЛЬ болно

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна. Түүний тангараг өргөх өдрийн товыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, тогтоол гарган батлахаар байна.

Ингэснээр  Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн парламент дахь төлөөлөл нэгээр цөөрч байгаа юм. Тэгэхээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүсэж буй.  

Хэн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай цуг болж магадгүй.

Эргэн сануулахад УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627718
0 эможи

keyboard_arrow_up