СОНГУУЛЬ: 15:00 цагийн байдлаар сонгогчдын ирц Баян-Өлгийд хамгийн БАГА, Орхон аймагт хамгийн ӨНДӨР байна СОНГУУЛЬ: 15:00 цагийн байдлаар сонгогчдын ирц Баян-Өлгийд хамгийн БАГА, Орхон аймагт хамгийн ӨНДӨР байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СОНГУУЛЬ: 15:00 цагийн байдлаар сонгогчдын ирц Баян-Өлгийд хамгийн БАГА, Орхон аймагт хамгийн ӨНДӨР байна

2021 оны 6 сарын 09

Arslan.mn

15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7%-д хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6%-тай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.

Харин анх удаа буюу 18 нас хүрч, сонгуульд оролцож буй залуусын ирц 27.2% байна. 18-19 насны 83,108 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 22,592 нь саналаа өгчээ.

Мөн ирц хамгийн өндөр болон хамгийн бага аймгуудын мэдээллийг хүргэж байна. 

Хамгийн өндөр ирцтэй 5 аймаг

  • Орхон 30.34%
  • Дархан-Уул 28.17 %
  • Дорноговь 26.12%
  • Говь-Алтай 25.61%
  • Сүхбаатар 24.62%

Хамгийн бага ирцтэй 5 аймаг

  • Ховд 18.64 %
  • Булган 17.15 %
  • Сэлэнгэ 16.81 %
  • Архангай 15.63 %
  • Баян-Өлгий 14.58 % нь саналаа өгөөд байна.

СЕХ-ноос ирцийн мэдээг 17.00, 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627678
0 эможи

Зочин
2021-06-09 17:37
Хоёр талд нь 2 тахир татуу хүн зэрэг сарвалзаад үнэхээр дотор муухай болж харагдав дахин мэдээ сонсох хүсэл алга болов
keyboard_arrow_up