Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ХОМ-ээ өнөөдрийн дотор бүртгүүлэх үүрэгтэй Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ХОМ-ээ өнөөдрийн дотор бүртгүүлэх үүрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ХОМ-ээ өнөөдрийн дотор бүртгүүлэх үүрэгтэй

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг АТГ-аас цахим системд үүсгээд байгаа юм.

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өнөөдрийн дотор хуульд заасны дагуу бүртгүүлэх ёстой. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй юм.

АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлснээ мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626452
0 эможи

keyboard_arrow_up