COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хяналтын тооллогын дүн санал тоолох автомат төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй“

2020 оны 6 сарын 25

Arslan.mn

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж дууссан билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнг танилцуулж байна.

УИХ-ын ээлжит сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 3 мянга 969 сонгогч бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 иргэн саналаа өгсөн талаар СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв.

Ингэснээр сонгогчийн ирц 73.65 хувьтай өндөрлөсөн талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ. Тэрбээр, “ Санал хураалт 22.00 цагт дууссан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нийт хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийж болно. Ингээд сум, дүүргийн сонгуулийн хороод хуралдаж, нийт 849 хэсэгт хяналтын тооллого хийх шийдвэр гарсан юм. Одоогоор 2 хэсгийн хяналтын тооллого үргэлжилж байна. Бусад хэсгийн хяналтын тооллого дууссан бөгөөд дүн нь санал тоолох автомат төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй. Өнөөдөр СЕХ хуралдаж, санал хураалтын эцсийн дүнг хэлэлцэнэ” гэв.

Ташрамд дурдахад, санал авах өдөр 2 сая 624 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байсан. Харин санал хураалт дуусахад 2 сая 3 мянга 969 болж нэмэгдсэн юм. Энэ нь оршин суугаа хаягаасаа “түр хасав” бүртгэлтэй байсан 3000 гаруй иргэн хуулийн хүрээнд бүртгэлээ сэргээж, саналаа өгсөнтэй холбоотой аж.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618129
2 эможи
keyboard_arrow_up