COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХОМ: “МАК-ийн хүү” Н.Номтойбаяр жилдээ 26 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ

2020 оны 6 сарын 04

Arslan.mn

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо. 

Тухайлбал, хэзээнээсээ л “би мөнгөтэй аавын хүү” гэж хэвлэлээр сайрхаж ярьдаг Н.Номтойбаяр гэх эрхэм ХОМ-ын мэдүүлэгтээ өөрийгөө нэг ширхэг компанигүй, хувьцаа ч үгүй, жилдээ ердөө 26 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүн нь ямар ч орлогогүй. Нөгөө 30 гэр бүлд багтаад байсан эрхэм чинь дундаж амьдралтай нэгэн болж таарч байгаа биз.

Сардаа дунджаар хоёр сая төгрөгийн орлоготой Н.Номтойбаяр үүнийгээ 200, 300 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц машин хөлөглөж, тэрбумын өртөгтэй байранд амьдардаг гэж байгаа.

Arslan.mn

Тодруулбал, Н.Номтойбаяр ХОМ-доо нийтийн нэг орон сууцтай, үйлчилгээний зориулалтын бас нэг барилгатай гэж мэдүүлжээ. Энэ хоёрын үнэлгээ 1 тэрбум 543 сая төгрөг. Мөн Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 300- 1 гэх гурван машинтай. Эдгээрийн үнэлгээ 413 сая төгрөг. 

Тэрбээр яг шидтэн шиг ажээ. Хоёр сая төгрөгөөр тэрбумтан шиг амьдарч байна. Уг нь бол эрхэм гишүүний жилийн орлогоороо эдгээр машиныг авах нь байтугай тэрбумын өртөгтэй байрныхаа жилийн урсгал зардлыг төлж дийлэхээргүй харагдаж байгаа биз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
7
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
6
confuse an post
angry an post
3
617553
21 эможи

Зочин
2020-06-04 21:39
Иргэн
2020-06-04 16:47
Бж болнлл аавын хийсэн мөнгө л явж байгаа бхгүй юу
mandakh
2020-06-04 15:25
Заа арайч худлаа байхаа, хахаж үүхэх шахтлаа баяжсан хүний орлого яахаараа 26 сая гэж, нөгөө олон уул уурхай хаачив, хэн дээр ашиг орлого нь яваад байна, ингээд тэнэгтээд ард түмнийг юм мэдэхгүй гэж басамжлаад, доромжлоод байдаг байхгүй юу,
Иргэн
2020-06-04 13:37
МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД 23 ТЭР БУМЫН БАЙРАНД АМЬДАРЧ БАЙХАД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ НЯМТАЙШИР ХҮҮДЭЭ НЭГ ТЭРБУМААР БАЙР АВЧ ӨГӨЛГҮЙ ДЭЭ
Одоо шүүх засаглал шударга ажиллах цаг ирсэн.олны үг ортой.хийсэн хэрэгт,хэлсэн үгэндээ эзэн болох хрэгтэй
2020-06-04 11:09
Монгол
иргэн
2020-06-04 09:41
олигархууд ингээд ард түмнээ доромжлоод эхэлдэг юм даа
Н.Номтойбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up