COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 НЭР ДЭВШИГЧИЙН НЭРС

2020 оны 6 сарын 02

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуульд 13 нам, 4 эвсэл, бие даан нэр дэвшигчид болох 606 хүний материалыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэн, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор боллоо. 

СЕХ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа үнэмлэх авсан өдрөөс эхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгэгдсэнээс

  • Монгол Ардын Намаас 76,
  • Ардчилсан Намаас 76,
  • Монголын Ногоон Намаас 15,
  • “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74,
  • "ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ"-ээс 72,
  • “Зөв Хүн Электорат” эвслээс 53,
  • Ард Түмний Намаас 1,
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13,
  • Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7,
  • Эх Орончдын Нэгдсэн Намаас 1,
  • “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34,
  • Ард Түмнээ Хайрлая Намаас 1,
  • Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3,
  • Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24,
  • Их Эв Намаас 1,
  • Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4,
  • Бие даагч 121 нэр дэвшигч бүртгэсэн талаар СЕХ-ноос мэдээллээ. 

Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.  Нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ажил үргэлжилж байна.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617514
2 эможи
keyboard_arrow_up