COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэг нь шүүхийн шатанд яваа Э.Бат-Үүл нэр дэвшиж чадах уу?

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн нам, эвслүүд  энэ сарын 16-ны өдөр нэр дэвшигчдээ тодруулсан. 

Тэгвэл Хэнтий аймагт АН-аас нэр дэвших эрхээ авсан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооноос Э.Бат-Үүлийг нэр дэвшихийг зөвшөөрөх аваас УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль дуустал шүүх хуралдааныг хойшлуулах юм. Харин тэр тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд дөрвөн жил хуулийн хамгаалалтад орно. 

Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүлд болон түүний хүү Б.Чулуудай нарын 10 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Гэвч өнгөрсөн лхагва /2020.05.13/ гарагт болсон шүүх хурлыг ирэх зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулаад байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617166
1 эможи

зочин
2020-05-19 01:07
Дахин төлөвлөлт нэрийн дор өчнөөн айлын гал голомтыг самарчихаад юун их хуралд нэр дэвших ичмээр юмаа Шүүх шударга гэдгээ одоо л харуулах естой Гэр оронгүй болсон иргэдийн асуудлыг төр засаг хурдан шийдэж өгөөч......
Батсайхан
2020-05-19 00:44
Сонгуулийн хууль ернь утгагүй болтой шүүхийн хаалга татсан сэжигтэн хэнбэгуайгч нэр дэвшүүлэхгүй байж болдоггүй юм уу буруутай буруугүй хамаагүй сэжигтэн л бол...,
Zochin
2020-05-18 17:52
Zuvshuuruhgui bailgui de huuli shudraga l uilchildeg bol
Зочин
2020-05-18 16:30
durtai gazaraa ner dewshix ym yariad baisan shvde kkkkk
keyboard_arrow_up