COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН сонгуульд ялахын тулд ЭВЛЭРЛЭЭ

2020 оны 5 сарын 16

Arslan.mn

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж байна.  Хотын дарга асан Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг нэгдэж, сонгуульд оролцохыг санал болгосноор намдаа эргэн очиж, намаасаа нэр дэвшихээр болж байгаа аж. Э.Бат-Үүл хэлэхдээ "АН-ын дарга С.Эрдэнэ надад болон С.Баярцогт, Н.Алтанхуягт бид гуравт нэгдэж, сонгуульд оролцох хүсэлт тавьсан. Тэгэхгүй бол хүчний тэнцвэр алдагдах аюул учрах гээд байна гэж С.Эрдэнэ дарга бидэнтэй уулзахдаа ярьсан. МАН, АН хоёрын тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд аюул учирна. Ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авсан" гэв.

АН УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дунд шатны байгууллагаас ирүүлсэн санал болон судалгааны дүн голлон харгалзан тодруулна гэдгээ мэдэгдэж байна. АН-ын ХЭГ-ын дэд дарга Б.Баттулга намын дотоод журмаар ҮБХ-ноос тогтоосон намын татвартай холбоотой асуудлыг бүх нэр дэвшигч хангасан гэдгийг тодотгож хэллээ. 

Үе үеийн сонгуулиас харахад АН сонгууль тулаад ирэхэд эвлэрдэг, нэгддэг гэдэг нь харагддаг. Харин сонгуулийн дараа хэдэн тийшээ харж бутардаг явдлаа засахгүй бол дотоод дэмжигчид нь ч итгэл алдарсаар байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617119
1 эможи
keyboard_arrow_up