COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ МАН-аас РЕЙТИНГ ӨНДӨРТЭЙ УЛС ТӨРЧИД ХҮЧ ҮЗЭХ НЬ

админ
2020 оны 5 сарын 15

Arslan.mn

УИХ-ын 2020 оны сонгуулийг угтаж намууд нэр дэвшигчдээ маргааш эцсийн байдлаар зарлана. 

Эхнээсээ намуудаас нэр дэвшигч нар тодроод байгаа дүр зургууд гарч эхэллээ. Хотын томоохон дүүргүүдийн нэг болох Банзүрхийн дүүргийг зураглалыг харвал дараах нэр дэвшигч нар хүч үзэхээр болжээ. Тухайн дүүрэг хүн ам олонтой 28 хороотой учир хоёр тойрог болгож сонгуулийн 22 дугаар тойрогт 2, 23 дугаар тойрогт 3 мандаттай байхаар зохион байгуулсан. 

Ингээд 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт хүч үзэх МАН, АН-аас  нэр дэвшигчдийн нэрсийг урьдчилсан байдлаар танилцуулья.  Эрх баригч МАН-аас туршлагатай, хууль санаачлан батлуулах ажлаараа тэргүүлж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, бие даах сураг гарч байсан ч намаасаа дэвшихээр болж буй ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр, тойрогтоо дахин нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Сангийн Дэд сайд Д.Булгантуяа, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн нарыг сойж буй аж. 

АН-аас БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, “Бридж”-ийн Д.Ганхуяг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдэгржийн хүү Э.Эрдэнэ, Жүжигчин Ж.Баясгалан, ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанаа, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар хүч үзэхээр яригдаж байна. 

Дээрх намуудын нэр дэвшигч нарыг тольдвол: 

МАН-аас залуу нэр дэшигч нартаа дэм болох, туршлагатай, дүүрэгт нүүр тахлах хийсэн бүтээсэн ажилтай хэмээн үзэж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор манлайлуулж залуучуудаа дөрөө хашуулахаар болжээ. Мэдээж хийж бүтээж яваа аливаа улс төрчийг олны хэл ам дагадаг хэдий ч тэрээр төрд ажиллах хугацаандаа уул уурхай, ЖДҮ, концесс зэрэг иргэдийнхээ боломжийг хулгайлсан бизнес хийж байгаагүйгээрээ онцлог эрхэм. Тэрээр оюуны бизнесээс гараагаа эхэлснийг олон түмэн андахгүй. Боловсролын салбарт тууштай чадварлаг хүний нөөц бэлтгэдэгээрээ “Отгонтэнгэр” их сургууль хэдийн байр сууриа олсон.  Олны дунд түүний эсрэг унтдаг, зурган дээр нүдээ аньсан гардаг гэсэн зорилттой акцуудыг  явуулдаг нууц эзэд болох УИХ-ын хоёр гишүүн өөрсдөө уучлалт гуйж, хэрхэн санхүүжүүлснээ хүлээн зөвшөөрсөн болохоор би энэ асуудлыг орхисон хэмээн эрхэм гишүүн нэгэн тодруулгадаа хэлсэн байдаг.  

Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн хувьд чадварлаг, манлайлагч эмч гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээдэг. Тэрээр “хавдаргүй Монгол” хөтөлбөрийг санаачлан зүтгэж буй бөгөөд Монгол хүний эрүүл мэндийн төлөө бодлогын түвшинд дуу хоолойгоо өргөхөөр эрх баригч намаас квот аваад буй. 

ХЗДХ-ийн Дэд сайд асан Б.Энхбаярын хувьд намынхаа бодлогыг шүүмжилж, Дэд сайдынхаа албан тушаалыг өгөх хүртэл арга хэмжээ авч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бие даан Дорнод аймгаас нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан. Гэвч Дорнод аймаг усалгаа, хөлийн сүлжээ, нутгийн ард түмнийхээ итгэлийг даах зэрэг шалгуур өндөртэй тул масс руу чиглэсэн акц дээрээ тулгуурланхотын томоохон дүүргийн нэг Банзүрхээс дэвшихээр болоод буй. Намын удирдлагуудаасаа уучлалт гуйн, намын зорилго, бодлого дор явна гэдгээ амлан квотоо авч буй. 

УИХ-ын Б.Саранчимэгийн хувьд удаа дараа улиран сонгогдож буй эрхэм. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнг хариуцан ажиллаж байсан гэдгээрээ тодотгойлтой ч өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр боломжоо ашиглан ЖДҮ-аас зээл авсан гэдгээрээ танигдаад буй. МАН-ын дарга ЖДҮ, ХЭДС, Концесстой холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй хэмээн ам гарч байсан ч энэ удаад хэлсэн ярьснаасаа буцах болж байх шиг байна. 

Сангийн сайд Д.Булгантуяагийн хувьд боловсролтой, намынхаа бодлогоор зөөлөн аядуу явдаг гишүүдийн нэг. Тэрээр энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотод багтан тус дүүргээснэр дэвшихээр яригдаад буй. 

Харин АН-аас хүч үзэх БЗД-ийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нь муу нэр, зан авир, хийсэн ажлаараа шүүмжлүүлж хамгийн дуулиантай Засаг ноён байсан.  Харин Ерөнхийлөгчид зөвлөх болсноосоо хойш ерөнхийдөө нам гүм болсон. Сураг алдарсан тэрээр өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвшихээр зэхэж, улмаар тойрон хүрээлэгчдийнхээ дэмжлэгээр төр түшилцэх их ажлыг эхлүүлсэн сурагтай.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн хувьд удаа дараа сонгогдож буй улс төрч. УУХҮ-ийн сайдыг албыг хүртэл хашиж байсан туршлагатай нэгэн. Харин түүний хүүхдүүд элдэв хэрэг төвөгт орооцолдож аавынхаа чихийг халууцуулан хэвлэлээр шуугисан нь бий. Намынхаа санхүүжүүлэгчдийн нэг тэрээр энэ удаад квотоо авсан бололтой. 

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн хувьд сүүлд л гэхэд муу эр дайнд хөөрнө гэж Коронагаар шоу хийгээд авсан. Тэрээр эрүүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн шүүмжлүүлж байсан. Төрийн жинхэнэ хүн гэхээсээ олонд таалагдах өнцөгийг хайдаг нэгэн болсон гэж түүнийг цаххим орчинд ярих нь бий. 

Хамгийн сонирхолтой хувилбар бол ЕТГ-ын даргын албан тушаалаа өгсөн  улс төрч З.Энхболд. БЗД түүний энэ удаагийн сонголт уу, баянзүрхчүүдийн сонголт З.Энхболд уу гэдгийг цаг хугацаа харуулна. Хот түүнд халгаатай гэдэг. Өмнөх сонгуулиар Баянголчууд түүнийг унагааж байсан удаатай. Гэтэл сар гаруйн өмнө тэрбээр "Би энэ удаад Баянгол дүүргээс биш Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой үзнэ” гэж мэдэгдэж байсан бол одоо Баянзүрхийг онилсон нь хачирхалтай гэмээр. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Дархан руу хүч үзэхээр яригдаж буй. 

Сонирхуулахад өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс 6 гишүүн тодорсноос МАН-аас нэр дэвшсэн Ж.Энхбаяр, Б.Батзориг, Д.Оюунхорол, Б.Саранчимэг нар АН-аас Ж.Батзандан, бие даагч С.Жавхлан нар сонгогдсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
5
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
4
617097
19 эможи
Д.Оюунхорол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up