COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СОНГУУЛЬ 2020: Сэлэнгэчүүдэд сонголт ҮЛДСЭНГҮЙ

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

Ердөө сар гаруй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болохоор товлогдсон. Хуулийн дагуу тавдугаар сарын 10-аас эхэлж, долоо хоногийн дотор нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ёстой. Тэгвэл улс төрийн намууд эхнээсээ нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн бол Ардчилсан нам тавдугаар сарын 15-ны өдөр, МАН-ын тавдугаар сарын 16-ны өдөр Бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулахаар болсон байна. 

Гэхдээ намын дарга нарын халаасанд 76 нэр дэвшигчийн нэр хэдий тодорсон гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт хүч үзэх МАН, АН-аас  нэр дэвшигчдийн нэрсийг урьдчилсан байдлаар танилцуулж байна. 

2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт 3 мандат хуваарилагдсан. МАН-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сөүл группийн Д.Өнөрболор нар үзэхээр болсон бол АН-аас сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нар тулахаар болжээ. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх намын эв нэгдлээ сахиж сонгуульд хүч тарамдахгүйн тулд УИХ-ын дарга М.Энхболдтой эвлэрч, тохироогоо хийсэн гэх "бор шувуу" нисч байна. Уг тохирооныхоо хүрээнд М.Энхболдын фракцад багтдаг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэх эрхийг нь өгч байгаа аж. Гэвч Ж.Эрдэнэбатын хувьд олны түмэн итгэлээ өгсөн боловч сэтгэл рүү нь ус цацсан гэхэд хэлсдэхгүй. Тодруулбал,  Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын албан тушаалд байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” гэх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Гэвч түүний энэ "но"-г үл тоон намаас нь квот өгч байгаа аж. 

МАН энэ удаад мөн л ЖДҮ-чидээ хамгаалж сонгуульд орж байгаагийн нэг илрэл нь БлюМон-ын гэгдэх УИХ-ын гишүүн Н.Оюундарь. Н.Оюундарь мэдээлэлд ойр байдлаа ашиглан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. Мөн өөрийн хүүгийн "Рэд стар клуб" ХХК-д ЖДҮДС-аас хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоогдсон. Түүнчлэн тэрээр УИХ дахь эмэгтэй гишүүд дундаа юм хийгээгүй, идэвхгүй суусан гишүүдийн нэгээр нэрлэгдээд буй. МАН-ын дарга нь мөн л ЖДҮ-чиддээ хариуцлага тооцно хэмээн сүржин мэдэгдэж байвч цагаа тулаад түмний нүдэнд дээр эргэв бололтой. 

МАН-ын Гурав дахь горилогч бол Сөүл Группийн Д.Өнөрболор. Түүнд аз дутдаг гэж хэлж болно. Магадгүй түүний хэлсэндээ хүрдэггүй хандлагатай ч холбоотой байж болох юм. Хэвлэл мэдээлэл, туслан гүйцэтгэгч нартай хамтран ажиллахдаа дандаа хэлснээсээ зөрсөн гэх гомдолууд хөвөрдөг билээ. Тэрээр Улаанбаатарын хамаг л өнгөтэй өөдтэй газрыг авч зарсан, дамалсан гэж хэлж болно. Хан-Уул дүүргийн ядарсан иргэдийн газрыг хуу хамсан гэдгээрээ барилгын салбарт алдартай. Д.Өнөрболорын шуурганд өртөөгүй хэдхэн айл нь өөрийн эзэмшлийн газраа өмчлүүлж авч санаа нь амарч. Барилгын салбарын бизнес эрхэлдэг бүсгүй Сэлэнгэчүүдийг сайхан амьдруулна гэдэг юу л бол. Тэр хүн насаараа ашгийн төлөө ажиллаж байснаас биш олон нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байсан удаагүй. Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Тэрээр 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялсаны дараа Засгийн газрын гишүүн болох гэж их хүч хаясан ч олон нийтийн, намын дэмжлэг дутсанаас болж орж чадаагүй. Томоохон компаниудын төлөөлөл эрх ашгийнхаа төлөө эрх мэдлийг авахыг хүсдэг болохоос ядарсан иргэдийн төлөө ажилладаггүй гэдгийг бид мэдрээд байна. 

АН-аас улиг болсон Д.Эрдэнэбатыг л Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэх эрхийг нь өгөх тодорхой. АН ч энэ удаад мөн л ЖДҮ-тэй холбоотой хүмүүсээ хамгаалж сонгуульд орох нь тодорхой болж. Д.Эрдэнэбат нь Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн компанид давуу эрх олгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл өгсөн гэдэг. Мөн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хувийн компани худалдан авсан асуудлаар АТГ-аас яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. 

Оффшор гэх тодотголтой С.Баярцогтыг хоёр жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хассан. Энэ нь С.Баярцогт Швейцарийн банкинд Рио-Тинтогоос дамжуулан 10 сая америк долларын гүйлгээ хийсэн  гэсэн дуулианд холбогдоотой байв. Гэвч АН-ын гишүүнчлэлээс хасагдсан УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогтыг Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшүүлэхээр болжээ. Оффшор, Оюутолгой гээд л түүний тодотголтой хэргүүд шүүхэд хянагдаж байх хооронд мань хүн УИХ-д орж, улсын хамгаалалтад орох улаан сийлсэн нь энэ. 

АН-ын гурав дахь горилогч бол ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Үүрийнтуяа. 2009 оны нэгдүгээр сард С.Эрдэнэ нарын найман хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэж байсан. С.Эрдэнэ өөрийн үүсгэн байгуулсан "Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн "Гэрэл” зочид буудлыг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт 95 сая төгрөгөөр шахсан зэрэг хэргээр С.Эрдэнэд 6 жил, Д.Үүрийнтуяат  5 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар 2009 оны аравдугаар сарын 17-ны өдөр С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нарыг шоронгоос гаргасан байдаг. 

Мөн сонгуулийн дүн будлиантуулсан хэрэгт ч мань хүн холбогдож торгуулж байсан. Тэд ийм л хамтын ажиллагаатай байсныхаа хэрээр Д.Үүрийнтуяад  усалгаа хийжээ. Намдаа тушаах хандиваас гадна мань хүн дүүрэгт 600-700 сая төгрөг зарцуулсан нь талаар болсон хэмээн намыхан нь шивэр авир гэх болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
10
617057
15 эможи

Ba
2020-05-16 07:35
Mongol hun baina uu Mongol yalna
Зочин
2020-05-15 12:12
Bayrtsogt,Erdenebat 2l bna doo
Зочин
2020-05-15 12:01
Ж. Эрэнбат, С. Баярцогт хоёр гарчихад болно доо
зочин
2020-05-15 11:50
Офшор Баярцогт хужааг дэвшүүлэх юм бол АН булшлагдлаа гэсэн үг.
зочин
2020-05-15 11:49
Офшор Баярцогт хужааг дэвшүүлэх юм бол АН булшлагдлаа гэсэн үг.
Зочин
2020-05-15 11:07
Сонголт бгаа юм уу.өөр бие даагч болон бусад намаас ямар хүмүүс дэвших юм болдоо.ман. ан нар хэрэггүй дээ 30 жил харлаа юу хийвээ ард түмний амьдрал сайн сайхан болов уу
Зочин
2020-05-15 10:32
Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат ажил амьдралын гараагаа бүр дороос эхлүүлсэн манай улсын чадварлаг сэхээтнүүдийн нэг. Түүнийг дэмжиж байна. Оюундарь мөн удмаа хөөвөл энэ нутгийн бүсгүй. Сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээдэг юм бна лээ.
Зочин
2020-05-15 09:12
Өнөрболор гэдэг энэ хүүхэн бол худлаа шүү... Арай ч дээ... Ардын намд энэ хүүхнээс өөр хүн байхгүй гэж үүү....
зочин
2020-05-15 06:53
МАН ялагдахаар сонголт хийжээ.Тэр Өнөрболор яавч биш шүү яг амьдрал дээр мөнгөтэй болохоос зүгээр л нэг хэлсэндээ хүрдэггүй амин хувиа хичээгч хүн тэнэг л хүмүүс сонгоно доо Бараг Монголжуу гэдгээр нь Оюундарь гарч магадгүй
Зочин
2020-05-15 01:44
Зочин
2020-05-14 21:31
Арай Хүрэлсүх өөрийнхөө ийм өндөр рейтенг М.Энхболдыг сонгуульд өрсөлдүүлж ард түмнээс өгсөн итгэлийг унгахгүй байх. М.Энхболд Монголчуудын дайсан.
Зочин
2020-05-14 19:01
Сэлэнгэ аймагт нэр дурьдагдсан хүмүүс нэр дэвшвэл Ж.Эрдэнэбат, Баяр цогт, Оюундарь гурав л гарах юм байна.Ж.Эрдэнэбат, Баярцогт хоёр бол яг болно. Мундаг залуучууд байгаа юм. Манайхан буруу зөрүү ойлгодог болохоос биш чадвар, туршлага, мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй хүмүүс. Эрдэнэбат ерөнхий сайд байхдаа улс орны эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж, эрчимтэй унаж явсан орныг зогсоосон төдийгүй дээшлэх нилээд хэдэн бодлыг гаргаж тавьж эхлүүлсэнийг манайхан ямар амархан марддаг юм бэ? Энэ хүний хийсэн ажлын эхлэлийг Хүрэлсүх гауй үргэлжлүүлсэн байхгүй юу даа. Түүнээс биш улс орны байдлыг анх унаж явах үед нь Хүрэлсүх авсан бол өдий зэрэгт хүрээгүй л байсан юм шүү дээ.
Зочин
2020-05-14 18:01
Сэлэнгийн тойрогт сонголт байхгүй биш харин ч байна.МАНАН гаас дэвшсэн эдгээр улс төрийн үхдэлүүдийг сонговол улс даяр шившиг болох учир бусад намаас нэр дэвшигчдээс шилж сонгож МАНАН г устгах боломж байна.Шинэчлэл хийцгээе!!!
Bat
2020-05-14 17:55
Өнөрболор арай үгүй байлгүй барилга барьж олон жижиг ххк г мэхлэж арга саам хийж худалдсан
Зочин
2020-05-14 17:50
МАН. АН аас жинхэнэ хулгайч луйварчин ЖДҮДС ХЭДС тоногчдоо дэвшүүлжээ.Сэлэнгэчүүд минь та нарыг доромжлож байна .Бусад намаас нэр дэвшигчдээс шилж байгаад ,,төрд хэрэгтэй зайран" гуудыг олж сонгоорой.
Зочин
2020-05-14 17:28
Сэлэнгэчүүд энэ олон хулгайчуудынхаа хэнийг нь сонгох болж байна даа.
Хав
2020-05-14 16:43
Сэлэнгийн тойрогт сонголт алга.
Зочин
2020-05-14 16:30
АН ХАМАГ Л ГЯЛАЙХ ГЯЛЦАХ АЖИЛ АЛБАН ТУШААЛАА ҮҮРИЙНТУЯА ГЭХ ЭНЭ БҮСГҮЙД ӨГДӨГ ЮМ .ХАРИН ҮР ДҮН НЬ ЯМАР БАЙДАГ ЮМ БОЛ ДОО. ОДОО Ч ХӨГШИРЧ ДЭЭ
Зочин
2020-05-14 13:54
Өнөрболор бол хэрэггүй дэээ. Угаасаа 2 Эрдэнэбат, Баярцогт гарсан газар бна ш тээ.... Наад өнөрболор чинь юу ч хийж чадахгүй Солногс өвгөнийг хулхидаас өөр
keyboard_arrow_up