COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр өшөө авахын тулд УИХ-д ДЭВШИВ ҮҮ

админ
2020 оны 5 сарын 10

Arslan.mn

Түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль удахгүй болох нь.   Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна.  ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо.  Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Нэр дэвшигчдийн цуваан дотроос  МАН-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр болжээ. 

Н.Номтойбаяр гэж хэн бэ? 

МАК-ийн гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан. Дорнод аймгийг нэлээдгүй тордож усалсан гэдэг.  Гэвч тэрээр энэ удаад Дорнод аймгаас нэр дэвшилгүй Хан-Уул дүүргийг сонгожээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр Дорнод аймгаас өөрийн  хүн гэгдэх аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг сойж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Дорнод аймагт усалсан хөлнүүд дээр нь М.Бадамсүрэн орж ажиллаж сурагтай. 

Мөн тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй таарамжгүй харьцаа үүсгэж, намынхаа гишүүдийн дэмжлэгийг алдсаар энэ оны 01 дүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал тухайн үед "МАН-ын удирдлагууд, хяналтын хороон дарга түүнийг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулахад тэрээр энэ шийдвэртэй санал нэг байна, маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйж саналыг хүлээн зөвшөөрсөн" гэдгээ мэдэгдэж байсан юм. Гишүүнээс чөлөөлөгдсөнийхөө дараа гадагшаа сургуульд сурна гэж нэлээн сенсаци үүсгэсэн ч гэнэт  УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсоноо зарлаад буй. 

Н.Номтойбаярыг УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсаны амиа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө “зөрүүтэй мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй. Сүүлд буюу энэ сарын 06-ны өдөр түүнд яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа прокурорын байгууллагаас дуудсан боловч хүндэтгэх шалгаангүйгээр ирээгүй тул албадан ирүүлэх мэдэгдлийг гаргаад буй. 

Н.Номтойбаяртай холбогдох дуулиан, сенсаци асуудал үүгээр дуусахгүй. Тэрээр НХХ-ийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж энгийн иргэдэд очих ёстой байсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг зүй бусаар зарцуулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Тодруулбал Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэднийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг болох ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 20 аж ахуйн нэгжэд давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан. Үүний дагуу Б.Нямдаваагийн тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан атлаа нэг ч удаа хуралдалгүй дээрх санхүүжилтийг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ олгосон хэмээн буруутгагдаж байгаа юм. Харин энэ хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарт холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татахаар болоод буй. 

Түүний хувийн амьдрал тогтворгүй, олон хүүхэнтэй нэр холбогдож байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэдэг. Саяхан л УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр  "Киви"-ийн Агийтай хайрандаа умбаж, нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн харилцаагаа дуусгавар болгожээ. Тэрээр Агийг хаяад н.Намуун хэмээн бүсгүйгээс үрийн зулай үнэрлэж, хамт амьдарч байна. Н.Номтойбаярт гомдсон П.Агий сэтгэлээр унан сэтгэл санааны эмчилгээ хийлгэж, олон нийтийн арга хэмжээнд ч оролцохгүй байгаа аж. Ямартай ч Н.Номтойбаярын хувьд гэр бүлийн тогтворгүй амьдралтай, эмэгтэйчүүдтэй нэр холбогддогоороо цуутай эр. Дөчин нас гартлаа томоожоогүй энэ эрхэмийн хувийн амьдрал тогтох нь юу л бол.  Цаашид олон сенсаци үүсгэхйг үгүйсгэхийн аргагүй билээ. 

Эцэст нь дүгнэхэд баян айлын, том компанийн өв залгамжлагч Н.Номтойбаяр гэх энэ эрхэм Хан-Уулчуудын эрх ашиг, сайн сайхны төлөө дуу хоолой нь болж чадах нь юу л бол. Тэд энгийн ардын амьдрал, ахуйг ойлгож өмнөөс нь өөрчлөх хүч болж чадах эсэх нь эргэлзээтэй. Өмнөх хоёр сонгуульд Дорнодчуудын амьдралыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч, хууль эрх зүйн зөв орчин бүрдүүлж өгсөн бол?! Өөрийн компани, вант улсын эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой өрсөлдөхөөр зарлаад буй. Өшөө авалтаас үүдсэн тойрог дамжин нисэх улс төрчдийг Хан-Уулчууд хэрхэн хүлээж авах нь сонин. Ямартай ч энэ удаагийн сонгууль өгөө авалт, өрөвдүүлэх тактик, мөнгөний сонгууль болох нь дээрх улс төрийн замналаас харагдаж байна. Н.Номтойбаярын сүүлчийн орогнол нь УИХ уу?! 

СОНГОГЧ ТАНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙГ! 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
616957
8 эможи
keyboard_arrow_up