COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Үндэсний Аудитын газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тэдгээр мөрийн хөтөлбөрийг дүгнэх ажил үргэлжилж байгаа тухай тус газраас өнөөдөр мэдээлэв. 

Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрийг дүгнэсний дараа Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэх юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд мэдээлэх аж. 

Бие даагч нарын мөрийн хөтөлбөрийг энэ сарын 25 хүртэл Үндэсний аудитын газар хүлээн авсан бөгөөд COVID-19 цар тахалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн хорио тогтоогоод байв. Энэ хугацаанд биечлэн ирэх боломжгүй 10 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн байна. Хөдөлгөөний хязгаар дууссан тул албан ёсоор мөрийн хөтөлбөрийнхөө бүрэн эхийг авчирч өгөхийг тус газраас сануулж байна. 

Мөрийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн байх шаардлагыг тавьжээ. Үндэсний аудитын газар 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэснээс 12 нь дээрх шаардлагыг биелүүлээгүй тул буцаасан байна. Тэдгээр нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө байсан төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан заалтаа засаж, залруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616564
1 эможи
keyboard_arrow_up