COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууц, өндөр цалин амласан АН, МАН, МАХН-ын мөрийн хөтөлбөр аудит дээр “бүдэрчээ”

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 15 нам, 4 эвслийн УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг гаргажээ. 

Улмаар улстөрийн хамгийн том хоёр нам болох МАН, АН-ын мөрийн хөтөлбөрийг “шаардлага нийцээгүй, амлалтын шинжтэй” гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна.

Харин парламентад суудалгүй ДОЛООН намын мөрийн хөтөлбөр шалгуурт нийцсэн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол улсын төвийн тогтвортой байдлын тухай болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийнбодлогод нийцсэн байх ёстой. Тодруулбал, мөнгө, эд хөрөнгө амлах, үнэгүй болон хямдруулсан үнээр үйлчлэх, улс, орон нутгийн салбарын орлогыг бусдад хандивлах, уул уурхайн салбарын орлогыг хишиг, хувь болгож хуваарилах зэргийг хуулиар хориглодог.

Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан бөгөөд тав хоногийн дотор хуульд нийцүүлж, ҮАГ-т дахин ирүүлэх боломжтойг ҮАГ-аас онцолсон юм.

Тухайлбал, цалинг 2-5 сая төгрөгт хүргэх нам, эвслүүдийн нийтлэг амлалт нь төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэхээр байна. Мөн орон сууцанд үнэгүй оруулах, арилжааны банкны зээлийг хүүгүй болгох зэрэг амлалт хууль зөрчиж байна хэмээн ҮАГ үзжээ.

Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцсэн нам:

  1. Зон олны нам
  2. Хөгжлийн хөтөлбөр нам
  3. Дэлхийн монголчуудын нам
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний олонхын засаглал нам
  7. Ард түмний нам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615716
9 эможи

Зочин
2020-04-06 23:12
ОДОО 4, 5, 6 ДАХ ХҮЧИН ГАРАХ БОЛСОН ШҮҮ
зочин
2020-04-06 20:41
сайтууд шаардлага хангасан мөрийн хөтөлбөрийг төлбөргүйгээр түгээж олон түмэндээ буян болооч
Зочин
2020-04-06 20:30
keyboard_arrow_up