COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн солиорол хурц хэлбэртээ шилжлээ, эмчилгээний зардлыг нь хэн даах вэ

админ
2020 оны 1 сарын 07

Шинэ оныг монгол­чууд олон сай­хан мэдээтэй угтлаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 420 мянгад хүргэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхээр тохиролцсон гэнэ. Энэ талаар Төрийн тэргүүн шинэ жилийн мэндчилгээндээ дурдаж, сюрприз барилаа.
Цалин нэмнэ, мөнгө тараана, өр зээлгүй болгоно гэдэг олон хүний хувьд сайхан мэдээ байсан нь дамжиггүй. Авах мөнгө, тэглүүлэх зээлийнхээ хэмжээг яаж нэмэгдүүлэх арга ухаан сийлэн суугаа нь ч олон л байх шиг. Гэвч шил шилээ дарсан сайхан мэдээ, буянтай дарга нарын өгөөмөр хишиг надад л лав баярлаж хөөрөх сэтгэл төрүүлэхгүй байна. 

Надтай адил цаг наргүй зүтгэж, цалингаараа мөчиг тачирхан амьдардаг дундчуудын олонх дарга нарын гэнэтийн ивээлээс жийрхэж суугаа нь ярианаас нь илт. Учир нь дээрх цалингийн нэмэгдэл, халамжууд хөлсөө дуслуулж, хоолоо олж иддэг, аль байдгаараа зүтгэж амьдралаа авч явдаг 1.1 сая хөдөлмөр эрхлэгчийн 92 хувьд нь буюу 1.02 саяд (нэг сая хорин мянга) нь огтхон ч падлийгүй. Тодруулбал, хөдөлмөр эрхлэгчдийн 92 хувь нь төрөөс тогтоосон хөдөлмөрийн хөлснөөс хамаагүй дээгүүр цалин авдаг учраас доод хэмжээ нэмэгдлээ гээд тэдний цалин өсөхгүй. Харин ч тэдний нуруун дээрх ачаа, дарамт л хүндрэх учраас цалин, тэтгэвэр нэмэх тухай мэдээ бүхэн түгшүүр төрүүлэх болоод удаж буй.
Өөрсдөд нь огтхон ч хамаагүй тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн дуулианы хөлд хөөрхий дундаж давхаргынхан, бор зүрх, улаан гараараа амьдралаа авч явдаг жирийн хөдөлмөрчид л чирэгдэж, сүйддэгийг эс мэдэх биш. Харанхуй масст ая тал засах гэсэн, сонгууль угтсан ийм мэдэгдэл, хавханд тавьсан өгөөш аятай хоол болохгүй нэмэгдлийн дараа өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг зүй тогтол манайд тогтоод удаж буй. Энэ хэрээр халамж, нэмэгдлийн гадуур үлддэг ажилчин анги, дундаж давхаргын гэртээ орох завгүй зүтгэж байж авдаг хэдэн бор төгрөг нь үнэ цэнээ алдаж, цаас болдог учраас дээрх сайхан мэдээнүүд баярлах сэтгэл төрүүлдэггүй юм.

Сэхээний тасгаас бүрэн гараагүй эдийн засаг дөрвөн жилийн өмнөхөөсөө ч илүү хавтгайрч буй нийгмийн халамжийн ачааллыг чинь тэсэж чадах уу. 

Өөр өнцгөөс нь харвал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөдөлмөр эрхлэгчдэд бус, төрд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл билээ. Иргэдийн халаас руу гараа шургуулж, орлого төвлөрүүлдэг төрийн нэг гол хэрэгсэл нь төлбөр, торгууль. Хуульд төлбөр, торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоосон байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн халааснаас гарч, төрийнх рүү орох төлбөр, торгуулийн хэмжээ л нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд аль ч талаас нь харсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээс нэмээгүй нь хөдөлмөр эрхэлж хөлсөө хүртдэг ажилчдад ээлтэй баймаар санагддаг билээ.
Гэлээ гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил тутамд шинэчлэн тогтоох хуультай хойно яалтай билээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, 2019 онд 320, 2020 онд 420 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон. “Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчилэн тогтоодог байсан бол энэ удаагийн хэлэлцээний үр дүнд жил тутам нэмэгдүүлэхээр боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрс нэмэгдүүлж, 2020 он гэхэд одоогийнхоос даруй 75 хувиар өсгөх шийдвэрийг бид хоёр ч удаа завсарлага авч байж гаргуулав” хэмээн МҮЭХ-ныхон тухайн үед хөөрцөглөж байлаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос боловсруулсан саналын дагуу Засгийн газраас шийдвэр гаргахдаа иргэдийг бус, ирэх сонгуулиа бодсон гээд хэлчихэд хэтийдэхгүй.
Харин гавьяа байгуулахгүй ч гай болохгүй амьдралаа аваад явдаг дундаж давхаргынхнаа юм юмны хөлд чирч, туйлдуулаад байлгүй, амьжиргааг нь хамгаалах бодлого 

боловсруулахаа дарга нар мартсаар л байгаа нь харамсалтай.
Хөөрхий болсон 29-р тогтоол
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, тэтгэврийн зээлийг тэглэх тухайд буруутгах шалтгаан алга. 2020 он бол УИХ-ын сонгуулийн жил. Дөрвөн жилд ганц удаа, сонгуулийн үеэр л дарга нарт ядарсан олноо тэтгэх ухаан ордог. Үүнийг нь далимдуулаад хөгшид, хүүхдүүдээ халамжлахад болохгүй нь юу билээ. Гэвч энэ нь эргээд эдийн засагт ямар нөлөөтэй вэ, эдийн засагт сөрөг нөлөө үзүүллээ гэхэд ачааны хүндийг хэн үүрэх билээ гэдгээ бодож, сайхан мэдээнд учиртайхан баярламаар байна. Үүгээрээ хүүхэд, хөгшдөд мөнгө тараах шийдвэрийг буруутгах гэсэнгүй. Харин гурван жилийн өмнө юу ярьж, ямар зорилго тавьж, хүүхдийн мөнгийг хасаж, халамжийн бодлогыг халахаас аргагүй байгаа тухай учирлаж байсныг нь Засгийн газарт сануулмаар санагдлаа.
МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа Монгол Улсын эдийн засаг, төсөв “хүнд өвчилж, үхлийн ирмэгт очсон байна” хэмээн халаглаж, эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоохын тулд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” баталж, ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай 
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үед амтай бүхэн “Эдийн засгийн уналт үргэлжилж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, гадаад валютын цэвэр нөөц огцом багассан зэрэг макро эдийн засгийн хүндрэлүүдийн хажуугаар халамжийн бодлого хавтгайрч, төсвийн сахилга бат алдагдсанаас улс өрөнд баригдсан” хэмээж, төсвийн сахилга бат, хэмнэлтийн горимын тухай улиглаж байв.
Ингэсээр иргэдэд “бүсээ чангалах” ёстойг нь ойлгуулж, ингэж байж л эдийн засгаа эрүүлжүүлж, төсвийн реформ хийх юм байна хэмээн итгүүлсэн. Чухам тэр үед Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулахыг Засгийн газарт даалган, чиглэл өгч 29-р тогтоолыг УИХ-аас баталсан. Тухайн үед уг тогтоолыг эдийн засгийг эрүүлжүүлж, реформ хийх гол төлөвлөгөө, баримт бичиг гэж дээр дооргүй ойлгож байлаа.
Гэтэл олон сайхан зүйл ярьж баталсан уг тогтоолын заалтуудаас хэрэгжсэн нь тун цөөн. Эргээд харахад шийдвэр гаргагчид бөөн сүр дуулиан болж байж баталсан тогтоолоо хэрэгжүүлэхийн төлөө бус, заалтуудыг нь хүчингүй болгохын төлөө явсан нь олон. Тогтоолыг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд батлаад, үүнээс хойш 20 хүрэхгүй хоногийн дараа заалтыг нь хүчингүй болгох тухай ярьж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 4-нд тогтоолоос “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн заалтыг сугалан, хүчингүй болгосон. Үүнээс хэдхэн сарын дараа “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг байнгын зорилтот бүлэгт чиглүүлэх замаар нийт өрхийн 40 хувийг хамруулах, гарах хэмнэлтийг хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлэх, эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд зарцуулах” гэсэн заалтыг авч хаясан.
2018 онд мөн л гурван заалтыг нь сэмхэн “хулгайлсан”. Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 оны түвшинд хэвээр хадгалах буюу царцаах”, “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах”, “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах хоёр төрийн албан хаагч тутмын оронд нэг төрийн албан хаагч нөхөн авч ажиллуулах, бусад салбараас тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн оронд хүн томилохгүй байх” гэсэн заалтуудыг хүчингүй болгохоор санал нэгдсэн. Ингэснээр УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтооолын төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад чиглэсэн гол заалтууд бүгд хүчингүй болсон билээ.
Харин одоо улс орны байдал, олон түмний аж амьдрал дээрдсэн үү гэж эрх баригчдаас асуух цаг нь болж. Монгол Улс өрнөөсөө гарч, эдийн засаг, төсөв эрүүлжсэн үү. Сэхээний тасгаас бүрэн гараагүй эдийн засаг дөрвөн жилийн өмнөхөөсөө ч илүү хавтгайрч буй нийгмийн халамжийн ачааллыг чинь тэсэж чадах уу. Төрд тогтвортой бодлого, сахилга бат төлөвшсөн үү. Эцсийн эцэст, дөрвөн жилийн өмнөхөөс нийгмийн амьдрал болон улс төр, эдийн засгийн бодлогод юу өөрчлөгдсөн бэ.
Надад бол бүх зүйл бахь байдгаараа, улстөрчид сонгуульд зориулж солиордог хэвээрээ, өнөө, маргаашаас цаашийг хардаггүй янзаараа л харагдаж байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612356
0 эможи

ЦЭДЭН
2020-01-07 18:35
БАТТУЛАГ ТЭРГҮҮТЭЙ ОЛГЙАРХУУДАД МОНГОЛ ТӨГРӨГ ХЭРГЭЛДЭГҮЙ БОЛХООР ТӨГРӨГИЙН ХАНШ ЦААС БОЛОХ НЬ ТЭДЭНД МАШ АШИГТАЙ БАЙГАА ,АРД ИРГЭД УЛАМ ЯДУУ УЛАМ БЭЛЭНЧЛЭХ НЬ МАНЖ,ХЯТАДЫН ДАЛД ЯВУУЛАГ ГЭДГИЙГ ЗАЛУУС МИНЬ ХАРЖ БАЙГААРАЙ ,ТҮҮХЧИД МИНЬ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ҮЛДЭЭГЭЭРЭЙ
Зочин
2020-01-07 13:41
зочин
2020-01-07 12:41
Ахмадуудыг ялгавран 50% дэмжиж үлдсэн хэсэг хаягдах боллоо МАН ТОМ тэнэгтлээ Шангаа ѳгна дѳѳ даварсан хулгайнууд
Зочин
2020-01-07 11:34
нийт ахмадуудын тэгэвэрийг 8% аар нэмнэ гэсэн яасан бэ хошигруулчихав уу , зээл авсан нь өрөө дарууллаа, эрт тэтгэвэрт гарсан нь 50000 нэмүүллээ жирийн ахмадуудын тэгэвэр жаахан ч гэсэн нэмэгдэхгүй юу
Зочин
2020-01-07 11:33
keyboard_arrow_up