COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ЫН СОНГУУЛЬ: Орхон аймагт дараах хүмүүс нэр дэвшихээр яригдаж байна

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан.  Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгууль “тоглоомын” ямар дүрмээр явах нь тодорхой болов. Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулдаг байсан бол энэ удаад зөвхөн УИХ-ын сонгуулийн хуулийг тусгаарлан хуульчилснаараа онцлогтой болж байна.

Ирэх оны сонгууль 26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана. Мандатын тоогоор хүн дугуйлна гэсэн үг юм. Уг тогтолцооны нэг шүүмжлэлтэй байдал нь нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөх, мөнгөтэй, нэр хүндтэй нэг нь сурталчилгаагаа түлхүү явуулах талтай.

Харин давуу тал нь улсын төсөв олон жижиг тойрогт, жижиг ажлуудад хуваагдаж аманд ч үгүй, хамарт ч үгүй алга бололгүй томоохон бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулагдах гэх мэт олон давуу талтай.

2020 оны сонгуулийн хуульд чухам ямар, ямар өөрчлөлтүүд орж буй мэдээллийг ЭНД даржүзнэ үү.

Сонгуулийн хууль батлагдсан даруйд хэн, хаана өрсөлдөх тухай мэдээлэл яг одооноос эхлэн олны анхаарлыг татаж байна. Намуудад аль хэдийн энэ яриа, уулзалтууд хийгдэж өрсөлдөөнүүд эхэлсэн байгаа юм. Горилогчид намынхаа удирдлагуудтай уулзаж, нэр дэвших саналтайгаа илэрхийлэн цаашид хэрхэх талаараа уулзаж эхэлсэн гэж МАН дахь эх сурвалж мэдээллээ.

2020 оны УИХ-ын сонгуульд ХЭН, ХААНА НЭР ДЭВШИХЭЭР горилж буй мэдээллийг цувралаар хүргэх болно. Хамгийн эхэнд Орхон аймаг буюу бидний хэлж заншсанаар Эрдэнэт хотод эрх баригч Монгол Ардын нам болон Ардчилсан нам, МАХН нараас хэн нэр дэвшихээр эрчимтэй хөөцөлдөж буй мэдээллийг хүргэж байна.

ЭРДЭНЭТ ХОТ

МОНГОЛ АРДЫН НАМ

-Дамба БАТЛУТ

-Баттулга ГАНХУЯГ

-Бат-Өлзий БАТ-ЭРДЭНЭ

-Цогт БАТ-ЭНХ

-Нямцэрэн ЭНХТАЙВАН

-Отгонбилэг СОДБИЛЭГ /УИХ-ын гишүүн/

-Дорждамбын ДАМБА-ОЧИР /УИХ-ЫН гишүүн/

АРДЧИЛСАН НАМ

-Цогтсайхан БАТХУЯГ

-Дорлиг ӨСӨХБАЯР

-Рэнчээ УЛААНХҮҮ

-Дариймаа ЧУЛУУНБАТ

-Цэвээн ОЙДОВ

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

-Сайнхүү ГАНБААТАР

-Лог ЦОГ

-Д.Оюунбат /Засаг дарга асан/

БҮГД НАЙРАМДАХ НАМ

-Базарсадын ЖАРГАЛСАЙХАН

АТХН

-Ламжав ГҮНДАЛАЙ

ШИНЭ НАМ

-Лувсанвандан БОЛД

-Банк МЯГМАРСҮРЭН нар нэр дэвшихээр горилж байна гэх мэдээлэл байна.

Орхон аймгийн Эрдэнэт хот нь гурван мандаттай. 2016 оны сонгуулиар Д.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү нар сонгогдсон УИХ-д суусан. Эрдэнэт хот нь Монголд суурин хөгжсөн хоёр том аймгийн нэг. Иргэдийнх амьдралын баталгаажих түвшин бусад аймгийнхнаас харьцангуй өндөр, улсын төсвийг гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр байрладаг гэдэг утгаараа бэлэн мөнгөний эргэлт сайтай хот гэдгээрээ онцлог. Мөн бусад аймаг шиг олон сумгүй учраас сонгогчдод харьцангуй чирэгдэл багатай. Тиймээс Эрдэнэтэд өрсөлдөгчид их бий. Тэр дундаа МАН-аас Эрдэнэтэд өрсөлдөх хүмүүс илүүтэй олон байгаа учраас дотроо хөлөө жийлцэж хөнжлөө булаацалдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

ЦУВРАЛ СЭЛЭНГЭ АЙМАГТ ГОРИЛОГЧДООР ҮРГЭЛЖИЛНЭ

Т. Хулантахь

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
611859
8 эможи

Irgen
2019-12-29 05:38
Sonirhol itgel algooo
Зочин
2019-12-26 21:33
itgeh itgel alga songuuld oroltsmoorgvi l bn shv
Zochin
2019-12-24 22:57
АН-аас нэр дэвшигчид харин бvгд Эрдэнэт хотдоо он удаан жил амьдарсан одоо ч амьдардаг хvмvvс байна. Хотоо сайн мэдэх ийм хvмvvc байна. Холоос чемаданаа бариад ирж байгаа нехдvvд бол хэцvv хэцvv. Сонгогдоол алга болно
irgen
2019-12-24 20:14
Jargalsaihan Ganbaatar Ganbaatar Jargalsaihan Bold Ganbaa ondoo 3 aas oligtoi n daanch algaa man an hench hereggui!
Mongol
2019-12-24 14:28
GANBAATAR, JAGAA, BOLD baihad bolno.
Amka
2019-12-24 13:09
Жаргалсайхан Болд Ганбаатар
Codbuleg
2019-12-24 11:48
Болд Ганбаатар Жагаа 3 л дээр байх шүү
Sainkhuugiin ganbaatar
2019-12-24 09:20
Ekh oronch Ganbaatar bol unoo uyiin shildeg zutgelten mun
Irgen naraa
2019-12-24 09:05
Jagaagaa songoo
Naraa
2019-12-24 09:04
Jagaagaa songoo.Bold olon jil bolood yu hiij buteev.
Л.Болдыг сонгоё оо.
2019-12-24 08:19
Л. Болдыг сонгоцооё оо.
Зочин
2019-12-23 13:44
bat
2019-12-23 10:47
Tsagaachdiin aimag yumuu haashaa yum Orkhon aimag gej
ИРГЭН
2019-12-23 08:56
БОЛД ЖАГАА 2-ДЭЭР НЭГ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ.
keyboard_arrow_up