COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нөхөн сонгууль нэг жилээр өнжиж магадгүй

2018 оны 8 сарын 03

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон юм. Нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх процессыг дэлгэрэнгүй хүргэж байна.  

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг СЕХ-нд гаргаж өгнө. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.

  • Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг дуустал намын төлөөлөх хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулна. Ингээд есдүгээр сарын 7-ноос өмнө СЕХ-нд бүртгүүлэх юм.

  • Бие даан нэр дэвшигчийн хувьд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна. Бие даан нэр дэвшигчид тухайн орон нутгийн 801 хүний гарын үсгийг цуглуулснаар баталгаажих хуультай билээ.

  • СЕХ есдүгээр сарын 14-ний дотор нэр дэвшигчдийн материалыг судалж, нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох юм байна.

Иргэдийн саналыг бидний хэлж заншсанаар хар машин буюу “New Image Cast”-аар тоолно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр бол Хэнтийн Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумдад сонгуулийн 21 хэсэгт байгуулж, 16805 сонгогч санал өгөхөөр байгаа юм. Сонгуулийн зардалд нийт 228 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд саналын хуудас, хууль, сурталчилгааны материал хэвлүүлэх, санал авах байрны бэлтгэл болон санал тоолох төхөөрөмжийг тээвэрлэх, сонгуулийн хороодод ажилласан хүмүүсийн цалинд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн үер усны аюул зэрэг болзошгүй зардалд зарцуулах нөөц хөрөнгө үүнд багтаж байгаа аж. Одоогоор Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан. Цаашлаад аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог байгуулах юм.

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил ийнхүү эхэлсэн ч товлосон хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь нэр бүхий гурван иргэн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгууль болох тухайн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө өргөдлөө өгч, 31-нээс хойш төрийн алба гүйцэтгээгүй байна гэсэн хуулийн заалт бий.

Энэ заалтаар бол төрийн албан хаагч нөхөн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа учраас дээрх гурван иргэн маргаан үүсгээд байгаа билээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг Дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон бөгөөд хуралдаан наймдугаар сарын сүүлээр товлогдох магадлалтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593446
0 эможи

keyboard_arrow_up