COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хар пиарын "ДАЙН" дуусч, хамаг монгол наадахаар үлдэв

2017 оны 7 сарын 08

Би Монгол Улсын иргэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлийнхээ дагуу хэд, хэдэн сонгуульд ажиллаж явлаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь байж байгаагүй зүйлийг харлаа, үзлээ. Энэ бол сонгуулийн хар технологи. Хар технологи гэдэг хүний тархийг зөвхөн хар өнгөөр будаад түүнийгээ янз бүрээр хараар тайлбарлахыг хэлдэг бололтой юм. Энэ технологийн гол “ бай” нь тухайн хүний гэр бүл, удам угсаа, үр хүүхэд, найз нөхөд хамгийн хайртай бүхэн багтдаг аж. Тиймээс технологийн шалгалтад орсон “обьект” нь үүнийгээ хамгаалахын тулд яаж тэмцэхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр дамжуулж хийх тоглолт юм байна. Ийм тоглолтыг хийхийн тулд тусгай бэлтгэгдсэн баг ажиллах бөгөөд энэ нь сүүлийн үед хамгийн их эрэлттэй болоод байгаа мэргэжлийн нэг болох хөлсний бичээч юм. Энэ хөлсний бичээч технологийн “төслийн удирдагч”-ийг хоёр үг хэлэнгүүт хорин үг болгон бичнэ. Гарчиг бол зөвхөн доромжлол, хараал, зүхэл байна. Хөлсний бичээч мөнгөө л авсан бол тухайн доромлогдон гутаагдаж байгаа хүнд яаж тусах нь огтхон ч хамаагүй. Нөгөө доромжуулсан нөхөр яахаа мэдэхгүй хамгийн түрүүнд хэвлэлийнхэнд л хандана. Манай хэвлэлийнхэн мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгэдэг учраас өөрийн мэдэлгүй хар пиарын технологийн тоглолтод багтсан байдаг. Ямар сайндаа л төрийн ордноос дотуур өмдний хэргийн талаар дамжуулаад суух билээ дээ. Уг нь Монгол төрийн босоо хийморийг бодсон ч ийм зүйлийг дамжуулааргүй. Харамсалтай нь, эх сурвалжийн үгийг гуйвуулан хэлэх эрх сэтгүүл зүйн зарчимд байхгүй. Зарчмаа бодоод өсвөр насны өсч яваа охин хүүхэдтэй хүмүүс “ энэ одоо юу болоод байна аа. Ямар мэдээ бэлтгэхээ байлаа” хэмээн толгой сэгсрэн явах билээ дээ. Сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа Төрийн ордноосоо хүчингийн хэргийн мэдээ авсан анхны тохиолдол минь байлаа. Ингээд зогсохгүй ээ, ямар намын хэн гэдэг нэр дэвшигч нь илүү их мөнгөлөг, өнгөлөг байна түүн дээр нь ялаа шиг очоод шавчихна. Мөнгөө л өгчихвөл таны хийсэн бүхнийг гүйцэтгэнэ хэмээн хэлж гөлөг шиг дагах нь хар технологийн хамгийн шилдэг арга. Ардын нам гэвэл ардын дайсан болгоод өгье, ардчилсан нам гэвэл алтан хараацай болгоод өгье, аав ээжийнх нь хөнжил гудсыг аятайхан сөхөөд өгье, ах дүү амраг садангаа ажилд оруулсан, авлига авсан идээч уугаач болгоё, амин зүрхний хайртай алаг үрийг нь “амьтан” болгоод өгье гэж хүний бодоогүй, сэтгээгүй зүйлүүдийг хийж өгдөг аж. Тэдний гүйцэтгэх ажиллагаа маш хурдтай явдаг учраас нөгөө “бай”-нд орсон нөхөр төд удалгүй нүд нь гурвалжилсан хэлэх үгээ ч мартсан хэвлэлийнхний өмнө өөрийн мэдэлгүй “гүлдийгээд” зогсдог ажээ. Үүний дараа төгсөшгүй кино, жүжгүүд анги дараалан өрнөнө дөө. Мөнгөө төлсөн нөхөр үүний ард инээмсэглэн зогсоод “за нөгөө дэх чинь амьтан болсон байх шив, одоо дахиад л..., нэг мөсөн л дуусгамаар байна, тэгэхгүй бол ажил явахгүй байна шүү” хэмээх. Захиалагчийн хар “ дайныг” дуусгахын тулд хар технологийн хар тостой машинууд шөнө дөлөөр ажилласаар л. Өглөөний мандах нартай зэрэгцэн “ мэндлэх” хар пиар ийнхүү төрнө. Өглөө сонссон бүхэн өдөржин ажил уддаг болохоор захиалагч, бай хоёрын тоглолт зэрэгцэн үргэлжилнэ. Эвгүй хөдлөх юм бол эвлүүлэг хийнэ, энгийн сайхан нөхөрлөлийг эвдрэлцүүлж хагаралдуулна, эртний ёс заншлыг ч умартаж эрээ цээргүй аашлах нь энэ технологийн энгийн арга ажээ. “ Бай”-нд оногдсон нөхөр нэг л мэдэхэд өөрийгөө ч танихгүй болчихсон явна. Яг ийм үед нь “ пялдагууд” ( сүүлийн үед гарсан трэнд үг. Монгол хэлний санд хүч төрөн орж ирж байгаа) төрнө. Дарга аа, та сайхан л байна шүү дээ, сая манайхан нөгөө мэдээ материалыг нь зохицуулсаан, санаа зоволтгүй ээ гэнэ. Тэгэхээр нөгөөх нь нээрээ ч тийм юм уу, гар хөл болж байгаа эд нартаа итгэхгүй байлтай биш гэж бодох. Энэ итгэл бол түүний сүйрлийн шалтгааны эхлэл. Өнөөдрийн технологийн эрин үед хэнбугай ч хэн биш болгох хар сурталчилгааны гол зорилго “ бай”-г устгах ажиллагаа. Энэ устгалийн ажиллагаад хамгийн их хохирогч болоод үлддэг нь тухайн хүний гэр бүл. Тэдний гэр бүл өнөөдөр ч гэсэн сэтгэлдээ гунигтай, нүдэнд нулимстай, үл итгэлцлийн ерөөлтэй болж үлдлээ. Сонгууль дууссан хэдий ч нэгэн гэр бүлийн, нэгэн үеийн, нэгэн цагийн анд нөхөд салан бутрав. Тиймээс л ялалт, ялагдал хоёрын үнэ цэнэ адилхан олддог юм хэмээн постолсон билээ. Энх цагийн энэ “дайн”-д эр нөхрийнхөө элдэв дээдийг сонссон ч элдэв ааш гаргалгүй хатан ухаан зааж, хаан төрдөө нэмэр оруулсан эрхэмсэг бүсгүйчүүддээ мэхийн ёслоё. 
Хар пиарын “ дайн” ийнхүү дуусч, Хамаг Монгол наадах үлдлээ. 
Сэтгүүлч В.САРАНТУЯА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44921
0 эможи
keyboard_arrow_up