COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЕХ: Сонгогчид хөндлөнгөөс нөлөөлвөл хариуцлага хүлээхийг анхааруулав

2017 оны 7 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт нөгөөдөр болохтой холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооноос уриалга гаргалаа. Уг уриалгад, "Монгол Улсын иргэн Та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн саналаа өгнө гэдэгт итгэж байна" гэжээ. 

Мөн иргэдийг "цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя" хэмээн уриалж байгаа нь сонголтоо хийхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой гэж үзэж байгаа аж.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос анхааруулж байна.

Уриалгыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.


Албан ёсны эх сурвалж eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44853
0 эможи
keyboard_arrow_up