COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хилийн чанад дахь монголчууд саналаа өгч байна

2017 оны 7 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон бол хилийн чанад дахь монголчууд өнөөдөр саналаа өгч байна.

Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалт өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн. Хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон. 

Санал авах явцыг манай улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комиссоос зохион байгуулна. Тэдгээр салбар комиссоос өмнө нь санал авах иргэдийн бүртгэлийг явуулахад 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн

Иргэд тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгөхөөр хуульчилсан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44784
0 эможи
keyboard_arrow_up