COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгууль ба "анхны дахин санал хураалт"

2017 оны 7 сарын 02

Төрийн тэргүүнээ Ардчилсан зарчмаар сонгосоор ирсэн 24 жилийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явуулах гэж байна.

 

Дахин санал хураалтыг СЕХ хоёр өдрөөр наашлуулж долдугаар сарын 7-нд товлоод байгаа юм. Өмнөх сонгуультай харьцуулахад ирц өссөн ч залуучуудын оролцоо дутмаг байсныг Европын Парламентын ажиглагчид мэдээлсэн. Мөн нэг нэр дэвшигч хууль, шүүхийн асуудалд холбогдсон нь сонгуулийн үйл явцад итгэх итгэлийг бууруулсан гэж үзсэн байна. "Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Үүгээр ард түмэн нэг зүйл хэлээд байна" гэж УИХ-ын Дэд дарга энэ удаагийн сонгуулийг дүгнэж хэлсэн юм. ОУВС-ийн хөтөлбөр, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг улс төр, эдийн засгийн чухал асуудлууд хөндөгдөж байгаа үед болж байгаагаараа энэ удаагийн сонгууль онцлогтой. Уул уурхайн салбарын өсөлтийн үе буюу 2010, 2011 онуудад энэ салбараас орж ирэх орлого огцом өссөн. Гэхдээ орлогоо хуримтлуулах бодлого хэрэгжүүлээгүй мөн түүхий эдийн ханш унасан, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлсэн зэрэг олон шалтгааны улмаас төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрээд байгааг статистик мэдээллээс харж болно.

Энэхүү алдагдлыг нөхөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх зээлийн үлэмж хувийг зарцуулахаар төлөвлөөд байна. УИХ 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар анх удаа Баялгийн сантай болох хууль, эрх зүйн орчин бүрдээд байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад өрсөлдөхөөр тунаж үлдээд байгаа Х.Баттулга, М.Энхболд нар уул уурхайн салбарын орлогыг хуримтлуулах бодлогыг дэмжихээ амлаaд байна.


bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44743
0 эможи
keyboard_arrow_up