COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЕХ: Дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-ний өдөр явуулна

2017 оны 6 сарын 27

Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж, сонгуулийн дүнг танилцуулж байна. 

Тус хорооны дарга Ч.Содномцэрэн, Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гурван тогтоол гаргасан.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон тул сонгуулийг хүчинтэйд тооцсон.

Хоёрдугаарт, Нэр дэвшигчдийн авсан саналын талаар 

  • М.Энхболд- 411.748- 30.32
  • Х.Баттулга- 517.478- 38.11
  • С.Ганбаатар- 409.899 - 30.19 хувийн санал авсан байна.

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд, нэр дэвшигчдийн нэг нь олонхийн санал авч чадаагүй тул С.Ганбаатарыг хоёр дахь шатны санал хураалтаас хасах шийдвэр гаргасан.

Гуравдугаарт, Дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-ний өдөр явуулахаар тогтоол гаргалаа. Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг 7 сарын 4-ний өдөр зохион байгуулна. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар тогтоол гаргалаа.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар дахин санал хураалтын саналын хуудсын загварыг баталлаа. Өнөөдрөөс эхлэн дахин санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэв. 

Сонгуулийн дүн гарахад гурван намын төлөөлөл байж, өчигдөр орой дүнгээ нийтэд зарлахаас өмнө сонссон гэлээ. 

Дахин санал хураалт зохион байгуулахад шаардлагатай 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44590
0 эможи
keyboard_arrow_up