COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: ДАВОСЫН ФОРУМ цасан хунгар дунд эхэллээ

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Даваа гарагт Швейцарийн Давос хүн харагдахааргүй цасан хунгарт дарагджээ. Цаг агаарын байдлаас харахад энд сүүлийн 10 жилд ийм их хэмжээний цас орж байгаагүй гэнэ. Зам харгуй хаагдаж, цасан нуранги үүсэх эрсдэл үүсээд байна. Гэсэн хэдий ч 48 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын эдийн засгийн форум хуваарийн дагуу өчигдөр эхэлж байна. Өчигдөр форумын албан ёсны хэсэг эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд ажлын уулзалтууд нэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Энэ жилийн Давосын форумд 100 гаруй орны 2.5 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ үзүүлэлтээрээ энэ удаагийн хуралдаан өнгөрсөн жилийнхтэй ойролцоо юм. Харин хуралдааны тоо 300 орчим байснаа 400 гаруй болж нэмэгджээ. 
Давосын форумд Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн 1997 оноос хойш анх удаа оролцож байна. Ерөнхий сайд Нарендра Моди Засгийн газрын зургаан сайд, Энэтхэгийн 100 орчим компанийн удирдлагын хамт хүрэлцэн иржээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52827
1 эможи
keyboard_arrow_up