COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Шинжилгээнд оочирлож байгаад халдвар авах эрсдэл учрах вий...

админ
2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Орон нутаг руу зорчих иргэд ХӨСҮТ-ийн хашаанд байрлаж буй шинжилгээ авах цэгт очин дараалал, бөөгнөрөл үүсгээд байна.

ХӨСҮТ шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа бөгөөд өчигдөр 1,500 орчим иргэнээс шинжилгээ авчээ. 

Маргаашаас буюу энэ сарын 10-наас эхлэн нийт ес хоног бүх нийтээр амарч байгаатай холбогдуулан иргэд гэр бүл, найз нөхдөөрөө орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа. Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/  PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм. 

КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй болохыг УОК-оос мэдээлсэн. Шинжилгээг ХӨСҮТ болон бусад цэгүүд, хувийн эмнэлгүүдэд өгч болно. Мөн түргэвчилсэн шинжилгээний тестийг эмийн сангаас худалдан аваад өрхийн эмнэлэгтээ хандан шинжилгээгээ хийлгээд хариугаа бичүүлж авах боломжтойг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлж байв.

ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийжээ. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628717
1 эможи

keyboard_arrow_up