COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО:“Цагдаа хотхон - Амгалан“ цогцолбор байр АШИГЛАЛТАД ОРЛОО

2019 оны 1 сарын 15

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд  “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 2-р ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Нээлтэд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Arslan.mn

Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгч баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Мөн энэ үеэр  Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн,  "ЦЭЭБ" ХХКомпаны дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах  хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан  цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр, шинэ оны бэлэг гардуулав.

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2", “Цагдаа хотхон-Амгалан”  цогцолборын 1-р ээлжийн  орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажилласан юм.

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599275
8 эможи

zochin
2019-01-16 18:27
En maygaar oron suutsjuulj boldguin baihdaa manai uls turchiduu
Зочин
2019-01-16 11:27
Анд нь баярлахын дээдээр баярлаж байна. Удирдлагуудад нь баярлалаа.
Зочин
2019-01-16 10:19
TsEEB kompanii hamt olon maani tor tumend 2gui setgeleer zutgej bgaa alba haagchid tednii ger bul olon olon ail orrgiig oron suutstai bolgohod setgel zutgel gargaj duid talarhan ta buhnii ajil uils ulam ulam devjin deeshilj delgereh boltugai gej eruue. Ta buhend ajliin ikh amjilt husen eruue
keyboard_arrow_up