COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй байгаа 5,000 орчим өрхийг эрчим хүчээр бүрэн хангана

2017 оны 11 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Тус цахилгаан станцийн өвөлжилтийн бэлтгэл ажил 92% хангагдсан байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төвийн бүсийн 70 хувь, Нийслэлийн 60 хувийг эрчим хүчээр хангаж байгаа энэ чухал станц 100 хувь өвөлд бэлэн байх ёстой.

Засгийн газраас 21 мянган айл өрхийг төвийн цахилгаанд холбож мөн 68 уурын зуухыг цахилгаан руу шилжүүлэх ажил хийгдээд эхэлсэн. Янданг энэ хэмжээгээр багасгах бодлогыг давын өмнө барьж байна. 

XXI зуун гарчихаад байхад XIX зууны үеийнхээрээ нийслэлд гэрэл цахилгаангүй амьдарч байгаа олон мянган өрх байна. Энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. 

ТЭЦ 4-ийн газраас хууль бус газар олголтууд их байгаа тухай мэдээлэл байна. Үүнийг хууль журманд нь оруул. Таслан зогсоо" гэв.

Мөн энэ оны эхний 3 улиралд 172 тэрбум төгрөгийн зардал гаргаж 167 тэрбум төгрөгийн орлого олж 5 тэрбум 100 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ ондоо алдагдалгүй ажиллах ёстойг анхааруулав.

Харин ТЭЦ 4-ийн удирдлагууд оны төгсгөлд алдагдалгүй болно гэдгийг Ерөнхий сайдад танилцууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49693
0 эможи
keyboard_arrow_up