Элон маскын трансжендер охин эцгээсээ ТАТГАЗЛАХ ХҮСЭЛТЭЭ өгчээ Элон маскын трансжендер охин эцгээсээ ТАТГАЗЛАХ ХҮСЭЛТЭЭ өгчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Элон маскын трансжендер охин эцгээсээ ТАТГАЗЛАХ ХҮСЭЛТЭЭ өгчээ

2022 оны 6 сарын 22

Arslan.mn

Дэлхийн хамгийн баян эрхмээр 214 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр нэрлэгдээд буй SpaceX, Tesla компаниудын гүйцэтгэх захирал Элон Маскын трансжендер охин хуулийн дагуу нэрээ өөрчилж, эцгээсээ бүх талаар холбоо харилцаагаа таслахыг хүссэн өргөдлөө Лос Анжелесын дээд шатны шүүхэд илгээжээ.

Савиер Александр Маск нь тэрбумтны долоон хүүхдийн нэг бөгөөд энэ жил 18 нас хүрчээ. Насанд хүрсэн даруйдаа хүйсээ эмэгтэй болгон өөрчилж, нэрээ Вивиан Женна Вилсон болгон өөрчлөх хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг Лос Анжелесын дээд шатны шүүх дөрөвдүгээр сард хүлээж авчээ. 

Түүний шинэ нэрийн Вилсон нь ээж Жастин Вилсоны овог юм байна. Канадын зохиолч Жастин Вилсон 2000 онд Масктай гэрлэж, 2008 онд салах хүртлээ таван хүүхдийг нь төрүүлжээ. 

Аавуудын өдрөөр Маск бүх хүүхдүүддээ хайртай хэмээн жиргэсэн байна. Хүйсээ эмэгтэй болгож солиулсан охин нь түүнээс холбоогоо таслах болсонд Маск олон нийтийн сүлжээнд ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байгаа юм. 

Tesla компани ижил хүйстнүүдийн эрхийг дэмжих тал дээр хүний эрхийн байгууллагуудаас өндөр үнэлгээ авдаг ч Маск “Би трансжендер хүмүүсийг дэмждэг боловч тэднийг төлөөлөн хэлж буй үгс нь гоозүйн хувьд хар дарсан зүүдтэй адил” хэмээн жиргэж байсан удаатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
638160
1 эможи

keyboard_arrow_up